LOADING

Type to search

2021 оны “дэлхийн шилдэг хот”-уудыг нэрлэжээ

Share

Хөгжиж буй технологийн хурдаар дэлхийд тэргүүлэгч “Сан Франциско” хот дэлхийн шилдэгээр тодорсон гэж “Time Out”-аас мэдээллээ.

Олон улсын мэдээллийн холбооноос дэлхийн 27 мянга орчим хотуудын оршин суугчид дунд судалгаа явуулж, “Дэлхийн шилдэг хот”-уудыг тодруулжээ. Хотод өрнөж буй шөнийн амьдрал, ресторан, соёлын онцлох үйл явдлууд, олны хандлага зэрэг олон хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэхүү жагсаалтыг гаргажээ. Мэдээж Ковидийн халдварын дараа урьд өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл байгаа гэдгийг онцлоё. Мөн хотуудын байгаль орчныг хамгаалах идэвх, санаачлага, бодлого төлөвлөлтийг анхаарч үзсэн. “Time Out”-аас мэдэгдэхдээ “Сан Франциско бол хөгжил дэвшил, тогтвортой байдлын төгс хослол” гэжээ. Мөн Сан Франциско хотын захиргаа тахлын эсрэг шаардлагатай хариу арга хэмжээг яаралтай авч, АНУ-д вакцинжуулалтаараа хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг сайшааж байна. Мөн хотын ногоон байгууламж нэлээд анхааралт татжээ.

“Time Out” -ийн ерөнхий редактор Каролин МакГинн хэлэхдээ “тахлын үед хотод амьдрах хэцүү гэж бодож байна уу. Гэхдээ маш олон үр дүнгээс үзэхэд олон нийтийн сэтгэл санаа урьд өмнөхөөс хамаагүй өндөр, хүмүүс бие биенээ, орон нутгийн бизнес эрхлэгч, аливаа санаачлагыг дэмжиж байгаа” гэжээ. Ингээд шилдэг хотуудтай танилцацгаая.

1. Сан Франциско, АНУ

АНУ-даа Ковидын үед хамгийн оновчтой арга хэмжээ авч буй хотуудын нэг болох Сан Франциско тахлын үед олон нийтийн сэтгэл санааг тайван байлгаж чадав. Бизнесүүдийн тогтвортой үйл ажиллагааг хангахын тулд шинэлэг санаа, санаачлагуудыг гаргаж, зоогийн газрын ажилчдыг тусламж хэрэгтэй газруудад ажиллуулжээ. Хөршүүд бие биедээ харилцан тусалж буй олон үйл явдлаас жишээ татаж болох юм. Тус хот улс төрийн хувьд дэвшилтэт байдлаар нэгдүгээрт бичигдсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 73 хувь нь сэтгэл хангалуун байгаа аж. Харин “тогтвортой байдал” -аар хоёрдугаарт бичигджээ.

2. Амстердам, Нидерланд

Энэ жилийн санал асуулгад Амстердамчуудын 47 хувь нь хотыг “ногоон” гэж хариулсан бол 27 хувь нь “тогтвортой байдал”-ыг тодорхойлжээ. Энэ тоо нь бага сонсогдож байгаа хэдий ч бусдаас өндөр байсан. Өнгөрсөн жилээс тус улс түгжрэлгүй, орчин үеийн, байгаль орчинд ээлтэй метрополис хот болох статусаа бататгахыг зорьсон. Стратеги ч үр дүнгээ өгч байна.

3. Манчестер, Их Британи

Нэг жилийн хугацаанд хотын хөгжил цэцэглэлтэд маш олон дэвшил гарчээ. Энэ жилийн хувьд санал асуулгад оролцогчдын 71 хувь нь  индексийн нэг шалгуур үзүүлэлт болох “бүтээлч байдал”-ыг тодорхойлжээ. Орон нутгийн түвшинд Result CIC гэх мэт жижиг компаниуд цар тахлын тэргүүн фронтын ажилчдад сэтгэцийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй тусламж үзүүлсэн бол Eagle and Child паб эмзэг бүлгийн иргэдээ дэхмжин ажиллажээ.

4. Копенгаген, Дани

Дани бол аз жаргалын индексээр тэргүүлэгч орнуудын нэг юм. Иргэдийн 66 хувь нь хотыг “налгар, тайван” хэмээн тодорхойлжээ. Амьдралын ерөнхий чанар энд өндөр бөгөөд олон шинэлэг санаачлага нь нутгийн иргэдийн сэтгэл санааг тайвшруулдаг нь тодорхой юм. Оршин суугчдын 82 хувь нь хотод шинэлэг, содон зүйлсийг нээхэд хялбар байдаг гэжээ.

5. Нью Йорк, АНУ

Хэрэв Нью-Йоркчуудыг тодорхойлох зүйлийг нэрлэ гэвэл энэ нь уян хатан байдал болов уу. Тийм ч учраас энэ жилийн судалгаагаар энэхүү чанарын хувьд өндөр үнэлгээ авч, Хойд Америкийн бүх хотуудаас шалгарчээ.

6. Канад, Монреаль

Нутгийн иргэдийн 73 хувь нь Монреаль хотыг “олон янзын” гэж тодорхойлдог бөгөөд бүр “өөрийгөө хэн болохыг илэрхийлэхэд амархан” гэж хариулжээ.

7. Прага хот, Чех

Санал асуулгаар Прага хотын оршин суугчдын 82 хувь нь хотынхоо өнгө үзэмжийг сайшаажээ.  Чехийн нийслэлээр машингүй тойрон аялахад хялбар бөгөөд дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотуудын нэгээр нэрлэгддэг аж.

8. Тель -Авив, Израиль

Тус хот хөл хорионы дараа вакцинжуулалтаараа улсдаа тэргүүлж, нутгийн иргэд кафучино ууж, далайн эрэг дээр йог хийж эхэлсэн байна. Санал асуулгаар Тель-Авивчуудын 81 хувь нь хотоо “хөгжилтэй” гэж тодорхойлсон бөгөөд 84 хувь нь “өөрийгөө илэрхийлэх” боломж бүхий нээлттэй хот гэж хариулжээ.

9. Порто, Португал

Порто хотын оршин суугчдын 73 хувь нь хотоо “соёл иргэншил”-ээрээ алдартай гэж тодохойлсон байна. Тус хотын галлерейгууд тахлын үед идэвхтэй ажиллаж, гудамж талбайнхаа өнгө үзэмжид ихээхэн анхаарсан гэнэ. Түүнчлэн хот нь явган хүний ​​гарц ихтэй, унадаг дугуйн замын дэд бүтцийн хөгжилтэйн дээр цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн эзэмшлийн талбай ихтэй. Тэд цэцэрлэгт хүрээлэнд концерт үзэж, модны сүүдэр дор ном уншингаа орон нутгийнхаа бизнесийг дэмждэг.

10. Токио, Япон

Судалгаанд хамрагдагсдын дийлэнх буюу 82 хувь нь Токио хотод шинэ зүйлсийг нээхэд маш тохиромжтой гэж хариулжээ. Сүүлийн 18 сарын хугацаанд хотод маш олон сонирхолтой газрууд, үзвэр үйлчилгээ нээгдсэн байна. Санал асуулгад оролцогчдын 73 орчим хувь нь “хотоор машингүй зугаалахад тохиромжтой” гэж хариулжээ. Нийтийн тээврийн систем нь хүн бүхэнд ээлтэй юм.

CNN, Time Out

1 Comment

error: Content is protected !!