No menu items!
HomeUncategorizedСанчигны үс бууралтах нь элэг цөстэй холбоотой

Санчигны үс бууралтах нь элэг цөстэй холбоотой

-

Ямар ч насны хүн цагаан үстэй байж болно. Энэ нь тухайн хүний биеийн эрүүл эсэхээс хамааралтай. Биеийн аль нэг хэсэгт цагаан үс ургах, илрэх байдал нь адилгүй байдаг. Үс хүний цуснаас шим тэжээл авч чийглэг байдаг төдийгүй цус эрүүл, эргэлт нь сайн байвал үс өнгөлөг болж цус өтгөрч эргэлт нь муудвал үсний үндсэнд дамжин очих тэжээл тасалдаж үс бууралтан нарийсан улмаар ургалт нь удааширдаг. Иймээс үсний чанарын сайн муу нь уушги, дэлүү, элэг, бөөртэй шууд хамаатай.

Үүнд: Уушги, дэлүү гол нь хий, элэг, бөөр дээр нь цус. Ихэнх эрэгтэйчүүдийн хийн хангамж багассанаас үс бууралтдаг. Ийм тохиолдолд уушги, дэлүүгээ сэргээн эмчлэх шаардлагатай байдаг. Элэг бөөр бол эмэгтэйчүүдийн эрүүл биеийн тэргүүн чухал эрхтэн юм. Тиймээс эмэгтэйчүүдийн үс бууралтах нь цустай нягт холбоотой юм. Үүнээс гадна, цагаан үс ургах байрлал нь биеийн эрхтний эрүүл эсэхийн тэмдэг байж, үүгээр дамжуулж бие эрхтнээ сэргээн эмчлүүлвэл үр дүн нь нэн сайн байдаг.

Магнай дух орой хэсгийн үс бууралтах нь дэлүү ходоодны үйл ажиллагаа муудсантай холбоотой. Ялангуяа эмэгтэйчүүдийн магнайн хэсгийн үс бууралтах нь дэлүү ходоодны үйл ажиллагаа муудсантай холбоотой.

Ийм тохиолдолд эмэгтэйчүүд 10-11 цагийн турш унтах ёстой. Үргэлж оройтох, хожуу унтах нь хортой, биеийн эрүүл байдал дахин сэргэх чадвараа алддаг. Шөнийн нойр авах нь өдрийн авсан ядаргаа, ачаалал авсан биеийг амраах ба өдрийн цагаар хэчнээн нөхөж унтсан ч шөнийн эртлэн унтсан нэг цагийн нойрыг нөхдөггүй байна.

Унтаж байхдаа таны уураг тархи амарч, дараа өдрийн ажилд энерги хуримтлуулан бэлтгэж байдаг билээ. Хоёр санчиг бууралтах нь элэг цөсний үйл ажиллагаа алдагдсанаас болсон байдаг.

Хоёр санчиг болон чихний хажуу хэсгийн үс бууралтах нь элэг цөсний үйл ажиллагаатай холбоотой. Үүнд, элэг нь цус төлжүүлэх эрхтний үүрэг гүйцэтгэдгээс хоёр санчигны үс цайх нь цусан хангамжийн дутагдлаас болдог байна. Цус хэрхэн төлжүүлэх вэ?Зарим хүмүүс цус төлжүүлэхэд желатин иддэг. Гэхдээ цус багадалт, цус төлжүүлэх зэрэгт улаан чавга, шар будааны зуурмаг чухал. Энэ нь цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй байдаг.

Толгойн оройн хэсгээр халзрах нь бөөрний үйл ажиллагаа, бөөрний цусан хангамж муу байгаагаас болдог. Мэргэжлийн эмчийн зөвлөж буйгаар бөөр бол хүний амин чухал эрхтэн. Толгойн оройн хэсгээр халзрах нь бөөрний үйл ажиллагаа, цусан хангамж муудсантай холбоотой. Ийм төрлийн хүмүүс цус төлжүүлэхээс гадна бөөрөндөө илүүтэй анхаарах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болж үс халзардаг тохиолдолд бөөрний эмчилгээнээс гадна хар гүнжид, жимсгэнэ илүү хэрэглэвэл тустай.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд