No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Б.Жавхлан

76: УИХ-ын гишүүн Б.Жавхлан

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхланг онцолж байна.

Товч намтар

Банкны салбараас улс төрийн карьераа эхлүүлсэн гишүүн бол Б.Жавхлан. Тэрээр 1975 оны 5 сарын 12-нд Дархан-Уул аймагт төржээ. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд, 2020 онд дахин сонгогджээ. Улмаар 2021 оны 1 сарын 29-нд Сангийн сайдаар томилогдсон байна.

Сангийн сайд Б.Жавхлан 1997 онд МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Түүнчлэн 2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ, Индианагийн Их Сургуулийг тус тус төгссөн. Тэрээр орос, англи хэлтэй.

Б.Жавхлан ажлын гараагаа Монгол банкнаас эхэлсэн. Тодруулбал, 1997-1999 онд Монгол банк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Монгол банкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монгол банк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагчаар ажиллаж байсан.

Түүнчлэн 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Харин 2010 -2016 онд Монгол банкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болжээ.

Хөрөнгө, орлого

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтэй өөрийн жилийн орлго 36 сая гэр бүлийн гишүүдийн нийт орлого 58 сая 600 мянган төгрөг гэжээ.

Мөн тэрээр нэг тэрбум 200 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой гэж мэдүүлжээ. Б.Жавхлан 80 сая төгрөгний үнэ бүхий нэг суудлын жижиг машинтай бөгөөд 257 саяар үнэлэгдэх 80-адуу, 28-хурдан удмын адуу, 400-хонь, 20-үхэртэй. Мөн 40 сая төгрөгний Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй аж.

Сангийн сайдын дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 2,300 төгрөг хэмээн ХОМ-тэй дурджээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

ЖДҮХС-гаас гурван компанид зээл олгоход нөлөөлсөн

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарсан байдаг. Тодруулбал, Б.Жавхлан гишүүн өөрийн хамаарал бүхий компаниудад тэрбум гаруй төгрөгийн зээл олгуулсан. Тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нартай найз нөхөр, албан тушаалын харилцаагаа ашиглан дээрх зээлийг “ногоон гэрлээр” шийдүүлсэн гэх мэдээлэл гарчээ.

Гэхдээ тэрээр энэ асуудал дээр тайлбар өгсөн байдаг. Б.Жавхлан “Миний нэр холбогдоод байгаа “Премьер инвестмент групп” компанид хүсэлт тавьж, өчигдөр уулзлаа. Яах аргагүй Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, жижиг, дунд үйлдвэр мөн байна. Төрөөс явуулж буй ЖДҮХөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан нь үнэн байна. Миний хувьд ямар ч холбоо байхгүй. Тус компани анх 2014 онд байгуулагдсан. Ингэхдээ “Долоон болдог” ХХК-ны 25 хувийн оролцоотой байжээ. Харин жилийн дараа “Долоон болдог” ХХК-иас хамааралгүй болсон юм байна.

Миний хувьд 2010-2015 онуудад “Долоон болдог” ХХК-ны бага хэмжээний хувьцаа эзэмшигч гэдгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж ирсэн. Харин 2015 оноос хувьцаа эзэмшихээ больсон. Тэгэхээр намайг холбогдуулаад байгаа “Премьер инвестмент групп” компанитай холбоогүй” гэжээ.

“Хариуцлагаас бултсан”

УИХ-ын гишүүн Б.Жавхлан хариуцлагаас “бултсан” гэх шүүмжлэлд өртөж байжээ. Тодруулбал энэ нь  Монгол банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнтэй холбогддог аж.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2016 онд Монгол банкны үйл ажиллагаанд шалгалт хийгээд гурван их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг улсад учруулсан гэх тооцоог гаргаж байв. Шалгалтын мөрөөр Авлигатай тэмцэх газар ажиллаж, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах болжээ.

Сөрөг хүчний зүгээс “Энэ зөрчлийг Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилласан Б.Жавхлангаас ангид авч үзэж болохгүй” гэдэг байр суурийг илэрхийлж байжээ. Гэвч Б.Жавхлан “Ажлаа өгснөөс маань хойш гарсан зөрчил” гэж тайлбарласан нь уг шүүмжлэлд өртөх шалтгаан болсон гэж хэвлэлүүд онцолсон байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд