No menu items!
HomeХэн юу хэлэв"Аялал жуулчлалын компаниудад гадаад улс руу аялал зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн"

“Аялал жуулчлалын компаниудад гадаад улс руу аялал зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн”

-

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүр зохион байгуулж буй ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хүндрэл, нас баралтаас сэргийлэх эмийн нөөцийг бүрдүүлсэн, орны хүрэлцээг хангасан байгаа үед  хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг салбарын яам баримталж байгааг хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Халдварын тархалт гэр бүлийн хүрээнд өндөр байгаа учраас иргэд найр хийхгүй, оролцохгүй байх, оройн цагаар баар цэнгээний газраар амны хаалтгүй үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Анхааруулж, уриалсаар байхад хурим найр хийж байна. Тухайлбал, Баянхонгор аймагт болсон нэг найран дээрээс 39 хүн халдвар авсан тохиолдол гарлаа. Тиймээс найр, баярыг улсын хэмжээнд бүрэн зогсоох шаардлагатай байгаа. Энэ асуудлыг УОК-т тавьсан. 

Бизнесийн үйл ажиллагааг бодоод үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг 00:00 цаг хүртэл сунгаад байгаа. Гэтэл 22:00 цагаас хойш халдвар хамгааллын дэглэм алдагддаг. Хичээлийн шинэ жил эхэлж байгаа холбоотойгоор оюутнуудын дунд халдвар их байгаа талаар мэдээлэл ирж байна. 

Түүнчлэн гадаад улс руу аялал жуулчлалаар явахгүй байхын зөвлөж байна. Сүүлийн үед гадагшаа аяллаар явсан тэр дундаа Турк руу аялаад ирж байгаа иргэдийн дунд дельта хувилбараар өвчлөх тохиолдол эрс нэмэгдэж байгаа. Тиймээс бид аялал жуулчлалын компаниудад гадаад улс руу аялал зохион байгуулахгүй байх чиглэл өгсөн. Цаашдаа гадаад аяллыг хязгаарлах төлөвтэй байна” хэмээн ярилаа. 

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд