No menu items!
HomeХэн юу хэлэвЧ.Өнөрбаяр: МАН-тай нэгийгээ үзнэ

Ч.Өнөрбаяр: МАН-тай нэгийгээ үзнэ

-

АН-ын дарга гэх М.Тулгат, АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр М.Тулгат: “АН Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг үзэл санаагаа хамгаал, УИХ-д орж дуугар гэж илгээж байгаа юм. Жишээлбэл Сонгино Хайрхан дүүрэг бол нийслэлийн хэмжээнд хамгийн ядуу дүүрэг болчихлоо, хамгийн их гэр хороололтой. Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байсан, энэ бүхэн нь зүрхэнд нь цохилсоор байгаа. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын ард залуус бид байгаа.” гэв.

Түүнчлэн АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн:

“Манай Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг гэсэн лидерүүд бол биологийн нас нь 60-тай боловч МАН-ын 30-тай залуучуудаас сэтгэлгээ, мэдлэг, магадгүй биеийн хувьд ч залуу байгаа” хэмээсэн юм.

Харин АН-ын ЕНБДарга Ч.Өнөрбаяр: “Үзэл санаа, үнэт зүйл зарчмаа худалдаагүй, үзэл санаандаа өнөөдрийг хүртэл тууштай зогсож байгаа хүмүүсээ бид УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Монголчууд 1992 онд Үндсэн Хуулиа батлахдаа хулгайч, авилгачдын засаглалыг сонгоогүй юм аа.

Гэтэл өнөөдөр хулгайч, авилгачид даргын шинэ дэглэмийг бий болгосон байна. Энэ дэглэмийг бид нар нураана. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Ардчилсан Нам өнөөдөр 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна. Үзэл санааны хувьсгал хийх цаг нь иржээ. Нийгэм унтаа байдалд орчихож. Бид нойрноос нь сэрээнэ.Үүний эхлэл нь удахгүй болох УИХ-ын нөхөн сонгууль юм. Бид дарга ангид дагаар нь ордог хэсэг нь биш ээ, бид харин эд нартай нэгийгээ үзнэ, тэмцэнэ. Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын ард шинэ үзэл санааны түүчээ болсон залуучууд бид нар байгаа. АН хэн нэгэн даргын дохиураар нэр дэвшүүлээгүй, энэ бол хамтын шийдвэр байсан.” гэв.

Мөн тэд цаашид МАН-ын шидсэн чулууг шүүрч авч, дахин хоёр хэсэг болж хуваагдахгүй гэдгээ мэдэгдлээ.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд