No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Т.Доржханд

76: УИХ-ын гишүүн Т.Доржханд

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт Т.Доржхандыг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Т.Доржханд  1977 онд төрсөн, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Тэрээр 1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж, дараа нь МУИС-д төрийн санхүүч мэргэжил эзэмшжээ.

Улмаар 2004 онд  Японы Хитоцубаши их сургуульд төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистр зэрэг хамгаалсан байна. Тэрээр орос, англи хэлтэй.

УИХ-ын гишүүн Т.Доржханд ажлын гараагаа Сангийн яамны Төсвийн бодлогын газар мэргэжилтнээр эхэлсэн. Түүнчлэн Сангийн яамны Зээл тусламжийн бодлогын газрын орлогч дарга, “НҮБ-ын “Түмэн бүс хөтөлбөр”, Азийн хөгжлийн банкны “Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийн зохицуулагч, Сангийн яамны Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газрын дарга, Олон улсын валютын санд Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх хийж байсан туршлагатай аж.

Харин 2016 оноос ХҮН намын удирдах зөвлөлийн даргын албыг хашиж байгаад 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж, их хурлын гишүүн болжээ.

Хөрөнгө, орлого

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. Т.Доржханд УИХ-ын гишүүдээс хамгийн бага орлоготой хүмүүсийн тоонд багтаад буй.

Түүний жилийн орлого 13 сая 350 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 145 сая 586 мянган төгрөг аж. Мөн тэрээр 1 тэрбум 90 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Түүнчлэн 25 сая төгрөгний нэг суудлын автомашинтай гэсэн байна.

Т.Доржханд 10 сая төгрөгний үнэ бүхий 12 адуутай бөгөөд 50 сая төгрөгөөр үнэлэгдэх эзэмших эрхийн 0.7 га газартай. Тэрээр гадаад болон дотоодын ямар ч банкинд хадгаламжгүй хэмээн ХОМ-дээ дурджээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд  1 тэрбум зуун саяын авлагатай бөгөөд Эрдэнэс ТТ ХК, Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК, Айтүүлс ХК, Авто Хаб ХХК, Стандарт Инвестмэнт ҮЦК ХХК-иудаас 0.01-100 хувь хүртэл хувьцаа эзэмшдэг хэмээн ХОМ-ээ өгсөн байна.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

Т.Доржханд: Энэ шоу, PR биш шүү

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд сонгогдсон 76 гишүүн үнэмлэхээ гардан авах үеэр Т.Доржханд гишүүн пүүзтэй ирсэн нь олны анхаарлын татаж байсан.

Тэрээр энэ тухайгаа тайлбарлахдаа “Тойргийнхоо хүмүүстэй өглөө уулзаж байгаад яараад байгаагаараа шууд хүрээд ирсэн. Ийм л хувцастай байнга яваад байгаа. Өнөөдөр пүүзэн гутал өмслөө гэж шүүмжлүүлж байна. Төрдөө хүндэтгэлтэй хандалгүй яах вэ. Шүүмжлэлийг хүлээж авна. Энэ шоу, PR биш шүү. Цаашид хуулиа бариад ажиллана. Манай эхнэр авч өгч байсан гутал. Би хувцсандаа нэг их анхаардаггүй. Болхи хүн шүү” гэсэн байдаг.

“Нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод өнгөтэй, мөнгөтэй  айлд хүргэн орсон увайгүй эр”

УИХ-ын гишүүн Т.Доржхандыг “…2007 онд өөрийн нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод өнгөтэй, мөнгөтэй  айлд хүргэн орсон увайгүй эр. Мөнгө улаан нүд цагаан гэдэг ч эхнэр хүүхдэдээ хатуу сэтгэл гарган тэднийгээ хаян байж “Монро Импекс” компанийн захирал У. Уламбаярын охинтой дэр нэгтгэжээ…” гэх мэдээлэл ХМХ-ээр цацагдсан байдаг.

Харин тэрээр үүнд “…Миний хувьд мөнгө угаасан, гаднынхны гар, хөл  болсон, бүр өвчтэй эхнэр хүүхдээ хаясан зүйлс байхгүй бөгөөд гэр бүл, 4 хүүхдийн хамт элэг бүтэн амьдарч байна…” хэмээн өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд