LOADING

Type to search

ЭМЯ: Шинээр 2,422 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

Share

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,422 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 571 нь нийслэл хотод, 1,851 орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,802 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

error: Content is protected !!