LOADING

Type to search

“Гурав дахь тунг энэ сарын 30-наас багш нар, 55-аас дээш насныханд хийнэ”

Share

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцины гуравдугаар тунгийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Энэ оны 6-р сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, үүнээс хойш тогтвортой буурсан. Тухайн үед бид урьдчилсан судлагааг танилцуулж байсан. Олон улсад болон дотоодод хийсэн судалгааны үр дүнэгээс харахад зургаан сүүл, долоон сарын эхэн үеийн шинжилгээний 90 хувь нь альфа, 5 хувийг дельта хувилбар эзэлж байсан.

Харин өнөөдрийн байдлаар дельта вирусийн тархалт 45-50 хувьтай байна. Цаашид энэ тархалтын  түвшин  нэмэгдэж, 9-р сарын дунд үе гэхэд оргил үедээ хүрэх тооцоолол байгаа. Нийт хүн амын 64 хувь нь II тун вакцинаа хийлгэсэн. Энэ сайн үзүүлэлт. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэх шийдвэр гаргасан. 8-р сарын 30-наас эхлэн 55-аас дээш насныхан, боловсролын салбарын ажилчид, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэд хамрагдана. Мөн хариу арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсийг эхний ээлжинд хамруулна.

Тиймээс Синофармын вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд гурав дахь тунд хамрагдахыг хүсвэл Синофармын Verocell эсвэл Pfizer вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой.

error: Content is protected !!