No menu items!
HomeСанхүүгийн боловсролЭрчим хүч бага хэрэглэдэг цахилгаан бараа сонгох арга

Эрчим хүч бага хэрэглэдэг цахилгаан бараа сонгох арга

-

Чи сүүлийн үед цахилгаан бараа худалдаж авахдаа нэг зүйлийг анзаарсан уу? Бараа болгоны дээрх эрчим хүчний шошготой наалтыг? Энэ наалтыг хуулж авахаасаа өмнө дээрх мэдээллийг нь анзаарч нэг үзээрэй. Шошгон дээрх тоогоор нь тухайн цахилгаан бараа чиний түрийвчинд болон байгаль орчинд хэр “ээлтэй” гэдгийг мэдэж, тооцоолж болно.

Хэзээнээс эхэлж ийм тэмдэгтэй болсон бэ?

1992 онд Европын холбооноос цахилгаан бараануудын эрчим хүчний шошгыг нэг загвартай болгохоор стандартчилжээ. Энэ нь хэрэглэгчдэд цахилгаан барааныхаа хэрэглээг хянахад томоохон тус болсон юм. Хэд хэдэн удаа шинэчлэгдсээр шошгоны стандарт өнөөгийнхөө төрхийг олсон бөгөөд одоо ихэнх брэндүүдийн цахилгаан бараан дээр дараах мэдээллийг багтаасан наалт бүхий шошго байдаг болжээ:

1. A-G хүртэлх цахилгаан зарцуулалтын үнэлгээ.

G үнэлгээ нь хамгийн “их иддэг” буюу цахилгаан зарцуулалт ихтэй болохыг заана. Түүнээс дээш багассаар, А нь хамгийн “бага иддэг” барааны үнэлгээ юм. Сүүлийн үеийн цахилгаан бараанууд эрчим хүчийг дээд зэргээр хэмнэх шинэ технологиуд дээр суурилж байгаа учраас 2012 онд А-аас хойш A+, A++, A+++ гэдэг 3 үнэлгээг гаргажээ. Хуучны цахилгаан бараанууд ихэвчлэн B болон түүнээс доош үнэлгээтэй байдаг. Энэ нь цахилгаан барааны төрөл, ажиллагаа бүрээс шалтгаалан үсэг бүртээ өөр өөр хэмжээг заадаг. Өөрөөр хэлбэл A+-тэй хөргөгч, A+-тэй угаалгын машин хоёрын үнэлгээ нь ижил боловч зарцуулах тог бөгөөд мөнгө нь өөр гэсэн үг юм. Тиймээс шинээр бараа авахдаа үсэгний тал дээр аль болох A+++ рүү л тэмүүлэх нь хэмнэлттэй, экологид ээлтэй гэж ойлгоход болно.

2. Жилд зарцуулагдах кВт.ц-ын хэмжээ.

Жишээ нь: 280 кВт.ц/ 1 жилд гэдэг нь жилд 280 кВт.ц (kWh) цахилгааныг зарцуулна гэсэн үг. Энэ нь ихэвчлэн хөргөгч, агаар цэвэршүүлэгч гэх мэт байнга хэрэглэгддэг бараан дээр байдаг. Харин угаалгын машин, цахилгаан зуух гэх мэт өдөрт тодорхой хэдэн цаг ашигладаг бараанд 1 цагийн эсвэл 1 удаагийн хэрэглээний дундаж зарцуулалтыг бичсэн байх нь бий.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд