No menu items!
HomeХүмүүсТуркийн кино од Серхат Теоман

Туркийн кино од Серхат Теоман

-

Нэг хэсэг үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан” Туркийн  олон ангит “Ээж” киноны сайхан залуу, цагдаагийн комиссар Синаны дүрд жүжигчин Серхат Теоман тоглосон билээ. Түүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Серхат Теоман 1983 оны зургадугаар сарын 4-нд Туркийн Измир хотод төрсөн. Тэр найруулагч, продюсер төдийгүй кино зохиол бичдэг нэгэн. Түүний ээж, аав нь цэргийн хүмүүс бөгөөд Серхат нэг эгчтэй юм. Хүү багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Мөн хөгжим тоглох дуртай бөгөөд найзуудын хамт хөгжмийн хамтлаг ч байгуулж байжээ.

Серхат анх тайзны бүтээлүүдэд дүр бүтээж хэсэг хугацаанд театрт ажиллажээ. Тэрээр энэ үедээ нэгэн бүсгүйтэй үерхэж байгаад ажлаасаа гарахдаа “хоёр тийш” болсон байна. Теоман үүний дараа мэргэжлийн сургуульд элсэхээр шийдэж, тайзны урлаг судлалын чиглэлээр  суралцаж төгсжээ. Тэрээр үргэлжлүүлэн Мимар Синан их сургуульд театр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Теоман 2003 оноос кинонд тоглож эхэлсэн боловч “Кузей гюней” хэмээх цувралаараа алдаршсан. Энэхүү киноны зураг авалт 2012-2013 оны хооронд үргэлжилжээ. Харин дараа нь  2015 онд “Acil Aşk Aranıyor” хэмээх цувралд тоглосон бөгөөд энэ нь мөн амжилт олж, түүний нэр хүнд улам өссөн гэдэг.

Мэдээж түүнийг олон оронд алдаршуулсан кино бол бидний сайн мэдэх “Ээж” цуврал юм. Анх удаа улсынхаа олон алдартай жүжигчинтэй хамт нэг баг болон ажилласан Серхат “Ээж” кино дэлгэцэнд гарсны дараа олны харцыг булааж, охидын анхаарлыг татах болжээ. Серхат “Ээж” кинонд Туркийн алдартай бүсгүй Жансу Деретэй хамтран тоглосондоо их баяртай байдаг аж. Тэд сайхан нөхөрлөж, зураг авалт дундуур нэгэндээ үргэлж тусалж байжээ.

Хувийн амьдрал

Серхат Теоманы өндөр 183 сантиметр.  Жүжигчин инстаграмм, твиттер, фэйсбүүкийн идэвхтэй хэрэглэгч юм. Тэрээр шинэ зураг, бичлэгээ фенүүдтэйгээ байнга хуваалцдаг. Мөн тэрээр нилээдгүй орос фэнүүдтэй.

Серхатын найз бүсгүй нь Туркийн авьяаслаг залуу жүжигчдийн нэг Лейла Ферай. Лейла 1993 онд төрсөн бөгөөд “Кёсем Султан” олон ангит кинонд тоглосон билээ.

Тэд Туркийн кино урлагийн хамгийн тогтвортой харилцаатай, үзэсгэлэнтэй хосуудын нэгд тооцогддог. Жүжигчин залуу “Эмэгтэй хүн зөв байх нь хамгийн чухал. Бусад зүйл нь дараагийн асуудал” хэмээн дурдаж байсан удаатай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд