Төрийн өмчит их сургуулиудын шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлгүүд

0
483

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Монголын томоохон их сургуулиудын шинэ элсэгчдэд олгох хөнгөлөлт, тэтгэлэгүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Монгол Улсын Их Сургууль

Монгол Улсын их сургууль нь БШУЯ-наас тогтоосон Олон улсын олимпиад болон улсын олимпиадад оролцож 1-ээс 3-р байрт шалгарсан элсэгчид сургалтын төлбөрийн 50-100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох ажээ.

Мөн ЭЕШ-ын өндөр үнэлгээтэй элсэгчдэд сургалтын төлбөрийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

FB хуудас: Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/

Монгол Улсын Боловсролын их сургууль

МУБИС нь ЭЕШ-ын 650-750 оноотой элсэгчдэд дөрвөн жилийн турш сургалтын төлбөрөөс 70 хувь хөнгөлөх тэтгэлэг олгоно. Харин 751-ээс дээш оноотой бол дөрвөн жилийн 100 хувийн тэтгэлэг олгох аж. Эдгээр нь элсэгчдэд зориулсан Засгийн газрын тэтгэлэг.

Харин сургуулийн зүгээс амжилттай суралцаж буй оюутнууд захирлын нэрэмжит 50 хувийн тэтгэлэг олгодог.  Мөн ЭЕШ-д 600-аас дээш оноо авсан элсэгчдийн эхний жилийн сургалтын төлбөрийг 50 хөнгөлж, тэтгэлэг олгоно. Түүнчлэн ЭЕШ-ын 600-аас дээш оноотой эрэгтэй элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэг олгодог байна.

Жич: Тухайн сургуулийн албан ёсны веб сайтад байрлах мэдээлэл нь хуучирсан тул сургалтын албанаас тодруулав.

FB хуудас: Монгол Улсын Боловсролын Их Сургууль

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

АШУҮИС-д шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлэг байхгүй. Харин тус сургуульд ороод амжилттай суралцвал захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах боломжтой. Тэтгэлгийн журмыг тухайн жилдээ шинэчлэн баталдаг.

Жич: Тухайн сургуулийн сургалтын албанаас тодруулав.

FB хуудас: АШУҮИС-Элсэлт

Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль

ШУТИС-ийн оюутнуудад  дотоодын болон гадаадын 20 гаруй байгууллага тэтгэлэг олгодог. Мөн тус сургуулиас  оюутнуудад дараах тэтгэлэг, урамшууллыг олгодог байна. Үүнд:

  • Ректорын нэрэмжит тэтгэлэг /дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/
  • ШУТИС-ийн оюутнуудын кредитийн урамшуулал /дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/
  • “ТОЁОТО ШУТИС” сургалтын сангийн тэтгэлэг /дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү/

FB хуудас: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль

ЭЕШ-д 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрөөс 100 хөнгөлнө. Мөн Улсын олимпиадад сүүлийн гурван жилийн хугацаанд 1-10-р байр эзэлсэн бол сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлдөг. Гэхдээ энэ нь ЭЕШ өгсөн хичээлээсээ хамаараад өөр байдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД  дарж үзнэ үү.

FB хуудас: Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль / NUCB