LOADING

Type to search

76: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Share

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүдийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг онцолж байна.

Товч намтар

Хөвсгөл аймгаас УИХ-д дөрөв дэхь удаагаа сонгогдон ажиллаж байгаа түшээ. Хуучнаар ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг инженер, Япон улсын Сайтомогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус, тус суралцан, төгссөн. Тэрээр Англи, Орос хэлтэй.

Ажлын гараагаа автоматикийн инженерээр эхлүүлсэн ч удалгүй Сангийн яаманд Валютын харилцааны газарт мэргэжилтэн болсон байна. Ц.Даваасүрэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Санхүү эдийн засгийн газрын даргаар ажиллаж байгаад 2008 оны УИХ-ын сонгуульд анх удаагаа нэр дэвшжээ. Түүнээс хойш 2012, 2016, 2020 оны сонгуульд Хөвсгөл аймагтаа нэр дэвшиж, улиран сонгогдсон байна. Мөн тэрээр 2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байв.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн жилийн орлого 117 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 49 сая 342 мянган төгрөг. Тэрээр 371 саяар үнэлэгдэх нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, хоёр үйлчилгээний зориулалттай барилга байгууламжтай. Харин тэрээр 85 сая төгрөгний хоёр суудлын жижиг машинтай гэсэн байна.

Ц.Даваасүрэн 147 сая 650 мянган төгрөгийн үнэ бүхий 147-Адуу, 186-Хонь, 52-Ямаа, 1-Тэмээтэй бөгөөд 23 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээн ХОМ-тэй дурджээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 105 сая 352 мянган төгрөг бөгөөд тэрээр Ди Эл Өү /”Ээж мадам” эмэгтэйчүүдийн эмнэлэг/ ХХК, Цолмон хээр дэлгүүр ХХК, Өег Мебель ХХК-дад  50-100 хувь хувьцаа эзэмшдэг.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

“Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө”

АТГ-аас Засгийн газрын гурван сайдын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа талаараа мэдээлсэн айдаг. /2018/ Тодруулбал, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна гэсэн мэдээллийг өгч байжээ.

Үүнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “АТГ-аас мэдээлэл хийхдээ албан ёсны нэр дурдаагүй. Энэ салбараас цалин авчхаад энэ салбараар бизнес хийж болохгүй. Миний ойлгож байгаагаар эрчим хүчний салбарт ажилладаг, тэгээд эхнэрийнхээ нэр дээр компани байгуулаад өөрийн ажиллаж байгаа биш ч өөр эрчим хүчний салбарын компаниас ажил авсан байх тохиолдол гарсан байхыг би үгүйсгэхгүй. Миний ах дүү нараас хэн нэгэн хүн яамнаас ажил авсан байвал би шууд маргааш нь ажлаа өгнө. Мөн яамнаас  АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэж бодож байна. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүстэй холбогдолтой 130 гаруй компаниас аль нэг нь ажил авсан эсэхийг сонирхоод үзэхэд ТЭЦ-3-ын нэг инженерийн эхнэрийн нэр дээр байдаг компани шугам сүлжээний ажил авсан байсан. Үүнийг хуулиараа зөрчил гэж үзэхэд хэцүү. ТЭЦ-3-аас авсан бол зөрчил мөн.

Миний зүгээс өөрийнхөө компанийн зарласан бараа үйлчилгээний ажлаас авсан байж болзошгүй болон 50 гаруй тендерийг  бүгдийг нь хууль зөрчиж хийсэн гэж үзэж буй хоёр захирлыг ажлаас нь чөлөөлөхөөр Төрийн өмчийн хороонд нэлээн дээр хандсан. Тэр хүмүүс ажлаа хийгээд явж л байгаа. Төрийн өмчийн хороо Эрчим хүчний яамны харьяа компаниудын захиралтай гэрээ байгуулж томилдог. Би бол зөвхөн Төрийн өмчийн хороонд санал хүргүүлдэг. Миний саналыг огт авч хэлэлцэхгүй  хэдэн сар болж байна” хэмээн тайлбар хийж байжээ.

Ц.Даваасүрэн: Тусгаар тогтнолын бахархлын өдрөө тэмдэглэхэд дургүйцдэг хүмүүс олон болжээ

Үндэсний баяр наадмыг хойшлуулах тухай УОК-ын саналыг Засгийн газар дэмжиж, наадам зохион байгуулаагүй билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадамлах хүсэлтэй байгаа илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж байв.

Тэрээр “Тулгар төр байгуулагдсаны 2230, Их монгол улсаа байгуулсны 815, Ардын хувьсгал, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилээ тэмдэглэж чадахгүй болтлоо Монгол төр доройтов. Тусгаар тогтнолын бахархлын өдрөө тэмдэглэхэд дургүйцдэг хүмүүс олон болжээ. Ковидын нөхцөлтэй нь зохицоод тэмдэглээд өнгөрүүлэх боломж гаргах хэрэгтэй байлаа. Түүхээ үгүйсгэж огт болохгүй, 100 жил ганц л тохиолдоно шүү дээ”  гэсэн байдаг.

error: Content is protected !!