No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Н.Ганибал

76: УИХ-ын гишүүн Н.Ганибал

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Ганибалыг онцолж байна.

Товч намтар

Н.Ганибал Сүхбаатар аймгийн уугуул. Тэрээр 1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөж, улмаар 1997 онд Улаанбаатарын Их сургуульд хэрэглээний математикч мэргэжил эзэмшжээ. Харин 2001 онд ШУТИС-д программ хангамжийн чиглэлээр магистр хамгаалсан байна. Тэрээр англи хэлтэй.

УИХ-ын гишүүн Н.Ганибал ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд математикийн багш, компьютерын ухааны секторын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь 2009-2012 онд Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, 2012-2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, 2016.02-2016.09 Зам тээврийн хөгжлийн яамны ТЗУХЭЗГ-ын дарга, 2016-2019 онд Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Харин 2020 онд Сүхбаатар аймгийн 12-р тойрогт нэр дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн хэмээх эрхэм хүндтэй үүргийг хүлээсэн байна.

Хөрөнгө, орлого

Тэрээр 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнажээ. УИХ-ын гишүүн Н.Ганибалын жилийн орлого 89 сая 577 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 76 сая 263 мянган төгрөг. Түүнчлэн 696 сая 740 мянган төгрөгөөр үнэлэгдэх 6 нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, 2 авто зогсоолтой.

Мөн 125 сая төгрөгний Lexus 570- 1, ,Nissan, Qashqai- 1 машинуудтай бөгөөд 219 сая 100 мянган төгрөгөөр үнэлэгдэх 20 хурдан удмын адуу, 61 адуу, 2 сайн үүлдрийн үхэр, 10 үхэр, 20 хоньтой аж.

Н.Ганибал эзэмших эрхийн 513м2-1, 684м2-1 газруудтай гэсэн бол үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл байхгүй хэмээн ХОМ-тэй дурджээ. Харин түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 36 сая 716 мянган төгрөг бөгөөд 265 сая 104 мянган төгрөгний авлагатай гэсэн байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “МОСМЕП” ХХК, “Ардчилал таймс” сонин болон бусад газраас 1-50 ногдол хувь эзэмшдэг гэжээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

УИХ-ын гишүүн Н.Ганибал АТГ-т хандав

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, тус газрын улсын байцаагч Д.Чинтулга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байгаа тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлсэн байдаг.

Тэрбээр, АН-ын ажил хэвийн явж байх хугацаанд улсын бүртгэлийн байгууллагаас С.Эрдэнэд шинэ тамга гаргаж өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Амардэлгэр СЕХ-нд АН-ын даргын талаарх лавлагаа гаргаж өгөхдөө тус шүүхийн нийт гишүүний хурлаас өөрөөр тусгасныг тэмдэглэв. Тиймээс дээрх хүмүүсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон буюу Эрүүгийн хуулийн 22.1-т заасныг зөрчсөн гэж хардаж байгаагаа тодотгоод, АТГ-т шалгуулах хүсэлт өгч байсан нь олны анхаарлыг татсан билээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал хурдан морьдыг ялгах ажилд гар бие оролцоно

УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их маргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд гар бие оролцохоо мэдэгджээ.

Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэжээ.

Мөн тэрээр тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан нарын уяач гишүүдийг оруулах саналтай байгаагаа илэрхийлжээ.  Харин эдгээр гишүүд УИХ-ын ажлын хэсэг нэрийдлээр “Хурдан морины комисс”-т хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй хэмээн хэвлэлүүд онцолсон байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд