No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилБ.Алтанзаяа: Хүүхдийг загнаснаар түрэмгий байдлыг засахгүй

Б.Алтанзаяа: Хүүхдийг загнаснаар түрэмгий байдлыг засахгүй

-

“Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанзаяагийн “Түрэмгий хүүхэдтэй хэрхэн харилцах вэ” сэдвийн хүрээнд өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

Түрэмгий байдал, зан чанар гэж юу вэ?

Түрэмгий зан байдал нь биднийг төрөх үед уурлах, баярлах зэрэг суурь сэтгэл хөдлөлтэй адил бидэнд байдаг. Хүүхэд хүмүүжүүлэх явцад эцэг эхчүүдэд төвөг учруулдаг хэдий ч хүүхэд үүнийгээ мэдэхгүй байдаг. Хэрхэн өөрийгөө зөв илэрхийлэх вэ гэдэг арга барил байдаггүй тул маш олон аргыг туршиж үзээд явж байдаг. МАШ сайн анзаарвал хүүхдийн сөрөг сэтгэл хөдлөл, сөрөг зан үйл удаан үргэлжилдэггүй. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ анзаарч ажигладаг байх хэрэгтэй.

Хүүхэд яагаад түрэмгий байдлыг үүсгэдэг вэ?

Хүүхэд өөрийгөө ууртай байгааг, бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаагаа анзаардаггүй.  Яагаад гэвэл уурлаж, бухимдаж байгаа хүүхдэд өөрт нь хэцүү байдал үүссэн учраас түүнийгээ түрэмгий байдлаар илэрхийлдэг.

Түрэмгий байдлыг үүсгэдэг хоёр хүчин зүйл байдаг

1. Жирэмсэн байх үедээ ээж тайван байсан эсэх

Ээж жирэмсэн байх үедээ сэтгэл зүйн хувьд тайван байсан эсэх нь үүнд хамаатай байдаг. Жишээ нь манайхаас зөвлөгөө авсан нэг ээж “Би жирэмсэн байхдаа аймшгийн кино их үздэг байсан. Төрсний дараа дургүй болсон” гэж хэлсэн. Гэтэл ээж жирэмсэн байхдаа айгаагүй ч гэсэн гэдсэнд байгаа хүүхдэд нь энэ нь тайван бус байдлыг мэдрүүлсэн байдаг. Ээжийн айдаст автсан байдал нь урагт тавгүй байдлыг үүсгэдэг. Ингээд хүүхэд төрснийхөө дараа уйлагнаж, тавгүй, түрэмгий болдог. Тиймээс ээжүүд жирэмсэн байхдаа аймшгийн кино үзэж болохгүй. Учир нь энэ нь хүүхэд түрэмгий болоход хамгийн том нөлөөг үзүүлж байдаг. Мөн жирэмсэн үедээ сэтгэл гутралаас ангид байх нь чухал.

2. Хөгжлийн явцад гацалт үүсэх

Энэ нь хүүхэд хүмүүжүүлэх арга барил буруу байсан гэсэн үг. Жишээ нь манай төв дээр хаздаг, уйлдаг 5 настай хүү ирсэн. Түрэмгий байдал хэтрээд ирэхээр ээж аавууд яахаа мэдэхгүй учраас мэргэжлийн хүнд ханддаг. Ингээд хүүхдийг оношлоход, хүүхэд 3 настайгаасаа өвөө, эмээтэйгээ амьдарч эхэлсэн байсан. Өвөө настай хүн учир тайван байхыг хүсч хүүхдийг боль, зогс, болохгүй гэх зэргээр үйлдлийг байнга хянаад эхэлсэн байгаа юм. Мөн тушаагаад, шийтгэсэн байна. Гэтэл тэр хүүхдэд хөгжлийн гацалт үүсээд 5 нас хүртлээ үүнийгээ уур, түрэмгий байдлаар илэрхийлж гаргасан.

Эцэг эхчүүд хүүхэд хүмүүжүүлэх явцдаа  өөрийн мэдэлгүй түрэмгий байдлыг үүсгэдэг. Хүүхдийг байнга шийтгэж, загнаж, үйлдлийг нь хязгаарлаад байвал хөгжлийн хоцрогдолд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хэвийн хөгжил нь багасаад ирнэ.

Түрэмгий хүүхэдтэй зөв харилцах 4 арга

1. Хүүхдийнхээ сэтгэлийн илэрхийлэмжид хэтэрхий их ач холбогдол бүү өг

Хүүхэд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үед нь байнга няцаагаад эсвэл шууд хязгаарлалт хийвэл таны хүүхдийн түрэмгий байдал зуршил болно. Хүүхэд “намайг уурлах үед ээж аав анхаарч байна” гэж боддог. Хүүхэд эцэг эхийнхээ анхаарлыг татахын тулд уурлаж, аашилдаг.

2. Хязгаарлалт хийж болохгүй

Зогс, боль, үүнийг хий, огт болохгүй гэх мэт зүйлс нь хүүхдийн далд түрэмгийллийг үүсгэдэг. Үүнийг хүүхэд өөрөөсөө доош насны хүүхэд, эсвэл тоглоомондоо гаргаж эхэлдэг. Та асуудлыг сөрөг аргаар шийддэг бол хүүхдээ маш сайн анхаараарай.

3. Түрэмгий зан байдал илрэх үед сөрж уурлаж болохгүй

Хүүхдийг загнаснаар түрэмгий байдлыг засахгүй. Харин ч энэ нь сэтгэлийн түгшүүр, айдас болон  хадгалагдаж  насанд хүрсэн хойно нь өөрийг нь зовоож эхэлнэ.

4. Телевиз, гар утсаар үзэж буй зүйлд хяналт тавих

Бүх зүйл хэвийн хэрнээ түрэмгий байдал үүсэж байна гэж бодож байгаа бол таны хүүхдийн дэлгэцийн цаг хэтэрсэн байх магадлалтай.  Бид телевизээр гарч байгаа зүйл, гар утаснаас үзэж буй зүйлээс хүүхдийг хамгаалж чадахгүй байна. Үүнд хяналт тавьж, хамгаалаагүй учраас хүүхдэд түгшүүр, айдас үүсдэг. Үүнийг илэрхийлэл нь түрэмгийлэл юм.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд