No menu items!
HomeЭрүүл мэндХуванцар сав хэрэглэхээ зогсоох 8 шалтгаан

Хуванцар сав хэрэглэхээ зогсоох 8 шалтгаан

-

Сонирхуулахад анхны хуванцарыг 1860-аад оны үед зохион бүтээсэн бөгөөд анхандаа зааны яс болон яст мэлхий гэх мэт байгалийн материалыг орлуулдаг байжээ. Дэлхий нийтээр хуванцар сав, нэг удаагийн сав баглаа боодол, гялгар уутнаас татгалздаг болсон. Чухам та яагаад гал тогоондоо хуванцар сав хэрэглэхээ нэн даруй зогсоох шаардлагатай вэ? Шалтгаануудыг дор дурьдлаа.

Хуванцар нь таны бодож байгаа шиг нэг удаагийнх биш юм

Дэлхий даяар минут тутамд 2 сая гаруй гялгар уутыг ашигладаг. Plastic Oceans-ийн мэдээлснээр ердийн гялгар уут 15 минутын ашиглалтын хугацаатай байдаг ч гэсэн хог руу хаяхад зүгээр л алга болдоггүй. Тиймээс та нэг удаагийн гялгар уут, хуванцар сав баглаа боодлоос аль болох татгалзах хэрэгтэй. Үүний оронд хэд хэд дахин ашиглах боломжтой даавуун торыг хүнсний дэлгүүр орохдоо авч явж заншаарай.

Зарим хуванцар нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй

Хэдэн арван жилийн турш хуванцар үйлдвэрлэлд ашиглагдаж ирсэн BPA (бисфенол А) нь зарим төрлийн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судлаачид үздэг байна. Зарим улсууд BPA-г аль хэдийн хориглосон. Хэрэв та эрүүл мэндээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа бол BPA-гүй шил эсвэл металл савыг хэрэглэх хэрэгтэй.

Хуванцар амтлах мэдрэмжид нөлөөлдөг

Хуванцар савнаас эсвэл шилэн аяганаас уусан усны амт өөр гэдгийг анзаарсан уу? Энэ бол таны төсөөлөл биш. Бид хооллох, амтлах, үнэрлэх үед дохио нь мэдрэхүйн бүрэн мэдрэмжийг бий болгодог бөгөөд хүчтэй хуванцарын үнэр нь хоолны дуршлыг бууруулдаг. Мичиганы их сургуулийн судалгаагаар хуванцар сав зарим хүмүүсийн хоол болон ундааны таашаал ханамжинд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс та ажилдаа хоол бэлдэж явдаг бол аль болох хуванцар саванд хийх хэрэггүй гэж зөвлөх байна. Мөн мэдээж худалдан авалтдаа анхаарах цаг нь болжээ.

Хуванцар, дулаан, өөх тос зэрэг нь хортой хольц юм

Harvard Health Publishing тэмдэглэснээр богино долгионы зуухны зарим аюулын дохиоллын дагуу халуун болон хуванцар сав нь аюултай эрсдлийг үүсгэж болзошгүйг тэмдэглэжээ. Яагаад вэ? Хуванцар саванд агуулагдах BPA болон фталат зэрэг хорт бодисууд нь халах үед хоолонд орж болзошгүй. Хоол хүнсээ эдгээр нэмэлт бодисоор бохирдуулахгүйн тулд хорт бодисыг илүү шингээж авдаг өөх тостой хоол, ялангуяа мах, бяслаг, эсвэл бусад тослог хоолонд хуванцар савыг бүү хэрэглэ.

Хуванцар саванд бактери үрждэг

“Усны сав нь нохойн аяганаас илүү бактери агуулдаг” гэж “USA today” 2017 онд зарласан. Хичээлдээ явахдаа хуванцар усны саваа дахин бүү ашигла эсвэл илүү дээр ган усны сав хэрэглэ. Бактери үржих нөхцөл бага (гэхдээ байнга угааж байх хэрэгтэй).

Бидний хэрэглээний зуршил бусдад нөлөөлдөг

Хог хаягдлынхаа зарим нь дэлхийн өнцөг булан руу аялж байгааг мэдэх үү? “АНУ манай хуванцар хог хаягдлыг 50-аас 70 хувь нь бусад улсад дахин боловсруулж экспортолж байна” гэж The Guardian мэдээлэв. Харамсалтай нь, бүх хуванцарыг боловсруулдаггүй нь бид бүгдээрээ юу хийхээ шийдэх хэрэгтэй гэсэн үг юм. Хуванцар савнаас татгалзах нь мэдээж бидний ирээдүйд тус болно. Дахин боловсруулах савныхаа агууламжийг шалгаж, хамгийн олон удаа хаяж буй хуванцар хоолны савнуудынхаа талаар эргэн нэг бодох цаг болжээ. Дараа нь гэртээ дуртай хоолоо авчрах өөр аргыг хайж олоорой.

Компаниуд хэрэглэгчийн сонголтын талаар хариу өгдөг

Хуванцараас татгалзах нь зөвхөн дэлхийг хамгаалаад зогсохгүй өрхийн эдийн засагт ч хамааралтай. Хэрэв та сургууль, оффисын үдийн хоол, замын аялал цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй гялгар уутанд сар бүр хичнээн төгрөг зарцуулж байгаа бол үүнийгээ дахин ашиглах боломжтой даавуун тортой харьцуулаад үзээрэй. Та мэдээж даавуун торыг заавал худалдаж авах шаардлагагүйгээр өөрөө ч хийх боломжтой. Онлайн сүлжээ хөгжсөн энэ цагт хялбар шийдэл шүү дээ.

Хамгийн шилдэг гал тогооны хувьд үзэмж болон урт наслалт, удаан эдэлгээ хамаатай

Аяга таваг, дагалдах хэрэгслийг сонгохдоо анхаарлаа хандуулах цаг болжээ. Хуванцар сав нь эрүүл мэнд төдийгүй эдийн засагт ч нөлөөлдөг болохыг дээр дурьдсан. Тиймээс та боломжтой бол гал тогооны өрөөндөө удаан эдэлгээтэй зүйлс хэрэглэх хэрэгтэй. Хуванцар сав мэдээж эдэлгээ багатай шүү дээ.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд