No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Ууганцэцэг: Хеликобактер хүний биед байдаггүй, байх ёсгүй эмгэг төрөгч бактер

Б.Ууганцэцэг: Хеликобактер хүний биед байдаггүй, байх ёсгүй эмгэг төрөгч бактер

-

“Ходоодны эмгэг түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ярилцсан Баянзүрх Эрүүл мэндийн төвийн дотрын эмч Б.Ууганцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.

-Ходоодыг өвчлөлд хүргэх эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

– Ходоод нь хэвлийн хөндийд байрлах хоол боловсруулах, шингээх шимт бодисыг шимэгдүүлэх үүрэгтэй эрхтэн. Монголчуудын хувьд ходоодны өвчлөл дээгүүрт тооцогддог. Өвчний тэргүүлэх таван шалтгааны хоёрт буюу зүрх судасны өвчлөлийн дараа орж байгаа. Ходоодны эмгэг үүсэхэд тухайн хүний амьдралын хэв маяг, хооллолтын байдал, хорт зуршил, стресс болон бусад бактерийн халдварууд (хеликобактер) нөлөөлдөг.

-Ходоодны өвчлөлд эмийн хэт их хэрэглээ хэр нөлөөтэй байдаг вэ?

-Тодорхой нэр төрлийн эмүүд ходоодны салст бүрхэвийг цочроож ходоодны үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, зүрх судасны өвчтэй, артерийн даралт ихтэй хүмүүс өдөр  тутамдаа аспирин их хэрэглэдэг. Тухайн эмээ аль цагт ямар үед хэрэглэвэл зохимжтойг эмчээс зөвлөгөө авч хэрэглэх ёстой. Өлөн ходоодон дээрээ эмийг ууж болохгүй, хоол ундаа идсэний дараа ууж болно. Мөн халуун бууруулах, өвчин намдаах, үрэвслийн эсрэг эмүүд ходоодны салст бүрхэвчийг цочроож үрэвсэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Эмийн замбараагүй хэрэглээ ходоодны өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлдэг.

-Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэж болох хоол хүнс, болохгүй хоол хүнс гэж байдаг уу?

– Хүн унтаад сэрэхэд ходоод гэдэсний шүүрэл хоол боловсруулахад бэлтгэгддэг. Тэр үед заавал хоолоо идэж ажилдаа гарах ёстой. Тэгж байж ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн явагдана. Оройн хоолны хувьд унтахаас 3-4 цагийн өмнө хооллох ёстой. Эрүүл хооллолт гэхээр дэглэм гэж ойлгодог. Гэтэл энэ нь энгийн зүйлээс эхэлдэг. Өдөр бүр тогтмол цагт хооллох хэрэгтэй. Хооллохдоо нэг дор их хэмжээгээр бус бага багаар тогтсон хугацаандаа хооллож занших. Чанасан, жигнэсэн, болгосон хоол хүнс хэрэглэвэл илүү зохимжтой.

-Хеликобактер гэж юу вэ, хүний биед байх ёстой юу?

– Хөгжиж буй орнуудад хеликобактерийн төвшин өндөр байдаг. Манай орны хувьд 70-аас дээш хувь бүртгэгдсэн судалгаа байгаа. Ходоодны улайлт байна гэдэг нь үрэвсэлтэйн шинж. Тиймээс хоолны дэглэм барихаас гадна хеликобактерийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хүмүүс цусны шинжилгээгээр хеликобактер тодорхойлуулдаг энэ бол төдийлөн үр дүнгүй. Өмнө нь ходоодонд байдаг бактери хэвийн хэмжээнээсээ ихэсвэл өвчлөл үүснэ гэдэг ойлголт байсан. Харин сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаагаар хеликобактер гаднаас халдварлагдан ходоодны салст бүрхүүлд сууж үрэвсэл үүсгэдэг гэж үзээд байна. Өөрөөр хэлбэл хүний биед байдаггүй, байх ёсгүй эмгэг төрөгч бактер.

– Хеликабактерийн дамжих замын талаар ярихгүй юу. Магадгүй гэрт нь хэн нэгэн хеликобактертай бол бусад хүмүүс нь өөрсдийгөө хэрхэн сэргийлэх вэ?

-Хеликобактер нь өтгөн мөр гэсэн замаар дамждаг. Өөрөөр хэлбэл хеликобактериар бохирдлогдсон ахуйн замаар буюу аяга таваг, сойз зэргээр дамжна. Хоол боловсруулах замаар буюу амнаас эхэлж халдвар авна. Тиймээс аяга тавгаа тусад нь байлгаж хэрэглэх шаардлагатай.

-Цээж хорсох ходоодны эмгэг үү? юунаас болж цээж хорсдог вэ

-Цээж хорсох нь хоол боловсруулах эмгэгийн үед илэрдэг зовиурын нэг. Ходоод, цөс, нойр булчирхай хоорондоо холбоотой нэгдмэл үйл ажиллагааг явуулна. Ходоодны ямар нэг эмгэгээс болж цээж хорсож болно. Цөсний ямар нэгэн эмгэг байвал мөн энэг  зовиур илэрч болно. Тиймээс дотрын нарийн мэргэжлийн эмчээр оношийг тодруулах хэрэгтэй.

– Ходоодны эмгэгийг илрүүлэх хамгийн гол шинжилгээ нь юу вэ?

– Ходоодны эхо шинжилгээ гэж байдаг. Мөн дурангийн шинжилгээ гэж бий. Ямар хүмүүст ходоодны дуран хийх шаардлагатай вэ гэсэн шалгуур үзүүлэлтүүд байдаг. Үүнд: тухайн хүн маань 45-аас дээш настай, ямар нэгэн шалтгаангүйгээр жин хаях, шалтгаангүй цус багадалттай,  хэвлий гэдэсний хурц өвдөлттэй зэрэг шалгуурууд багтана.

– Ходоодны шархтай үед дурангийн шинжилгээ хийлгэж болдоггүй гэж ярьдаг энэ ойлголт зөв үү, буруу юу?

-Сүүлийн үед технологи хөгжиж, хоол боловсруулах зам руу ордог гуурс нь тухайн хүнд зовиур үүсгэхгүй болсон. Ходоодны шархтай хүн дурандуулах шаардлагатай. Ямар хүн ходоодоо дурандуулахад эрсдэлтэй вэ гэхээр элэгний хүнд өвчлөлөөс болоод улаан хоолойн судас өргөссөн, ходоодны шархнаас идэвхитэй цус алдаж байгаа хүн. Түүнээс шархтай хүн дурандуулахгүй гэсэн эсрэг заалт байхгүй. Дурангийн шинжилгээнээс айгаад байх зүйлгүй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд