No menu items!
HomeUncategorizedАнгли хэл сурахад туслах цахим сайтууд

Англи хэл сурахад туслах цахим сайтууд

-

Хорио цээрийн үед цаг заваа хэрэгтэй зүйлд зориулж, гэрээсээ онлайнаар мэдлэгээ тэлэх олон боломж бий. Танд Б.Баярбаатарын зөвлөгөөг хүргэж байна

Бидний мэдээлэл авах суваг ѳѳр ѳѳр учир бидний гарт буй мэдээлэл харилцан адилгүй байдаг. Мѳн зарим нь огт мэдээлэлгүй байдлаас болж санхүү болон цаг хугацааны хувьд тодорхой хэмжээний хохирол амссаар байна. Тиймээс та бүхэнтэй ѳѳрийн ѳдѳр тутам хэрэглэдэг бөгөөд тэтгэлэг, сургууль, IELTS-н талаар мэдээлэл агуулсан цахим хуудсуудаа хуваалцахаар шийдлээ.

СУРГУУЛЬ

Миний бие анх Тайланд улсын Махидол их сургуулийг сонгож apply хийхээс ѳмнѳ доорх цахим хуудсаар дамжуулан сургуулиудын талаарх судалгаа хийдэг байлаа. Жил бүр Times Higher Education–аас дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргадаг бѳгѳѳд эндээс та сургуулиудын ерөнхий мэдээлэл, элсэлт авах чиглэлүүд мөн цахим хуудсуудыг нь авч болно. Харин таалагдсан сургуулийнхаа ерѳнхий шалгуур болон хѳтѳлбѳрийн мэдээллийг цахим хуудсаар нь зочилж “admission” болон “apply” хэсгүүдээс аваарай.

Доорх хоёр цахим хуудас нь зөвхөн бакалавр эсвэл магистрын зэрэг олгох сургуулиудыг хайх боломжтой. Эмх цэгцтэй мөн ашиглахад ойлгомжтой. 

http://www.bachelorsportal.eu – Зөвхөн бакалаврын зэрэг олгох сургуулиуд
http://www.mastersportal.eu – Зөвхөн магистрын зэрэг олгох сургуулиуд

ТЭТГЭЛЭГ

Доорх гурван цахим хуудас нь тогтмол мэдээллээ шинэчилдэг. Хэрэв та цахим хаягаа бүртгүүлбэл долоо хоногт доод тал нь 20-с дээш тооны тэтгэлэгийн мэдээлэл авах боломжтой. Бидний мэдэх засгийн газрын тэтгэлэгүүдээс гадна олон улсын сан, холбоо, Азийн хѳгжлийн банк болон тухайн сургуулийн зүгээс зарлаж буй тэтгэлгийн мэдээлэл бий. 

https://www.scholarships.com
http://scholarship-positions.com
http://www.scholars4dev.com

АНГЛИ ХЭЛ 

examenglish.com – Төвшинг тань тогтоохоос гадна шалгалтын талаар мэдээлэл, англи хэл сурах арга барилаас мэдэх боломжтой

Englishclub.com – Уншлага хийхэд хамгийн тохиромжтой цахим хуудас

ieltsessentials.com – Англи хэлний албан ёсны шалгалт болох IELTS-ийн талаарх мэдээлэл, дасгал ажил, зааврууд бий

testden.com – TOEFL-ийн  жишиг тестүүд

http://www.ielts-exam.net – IELTS жишиг тестүүд

http://effortlessenglishclub.com/– “Effortless English Club” энд үнэ төлбөргүй бичлэг, дасгал ажил, подкастууд бий

Доорх вебсайтууд нь Англи хэл дээр кино үзэхэд тохиромжтой ба ихэнх кино нь хадмалтай байдаг. Иймээс та дэвтэр, балаа бэлтгээд өөрт таалагдсан үг ѳгүүлбэр, онцгой хэлцүүдийг бичиж аваад тогтоогоорой. 

http://fmovies.to
http://123movies.is 
http://watch5s.to
http://9movies.tv
http://moviefree.to

Сурах их үйлсэд тань амжилт хүсье.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд