LOADING

Type to search

Б.Болортуяа, Э.Лхагвагэрэл нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Share

Э.Лхагвагэрэл

Эрэгтэй чөлөөт бөхийн хамгийн хүнд жин 125 кг-д зодоглож буй М.Лхагвагэрэл шөвгийн наймд 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болсон билээ. Барилдааны эхэнд манай тамирчин идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авсан. Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгуулсан

Хагас шигшээд Пан Америкийн наадмын аварга, залуу бөх Г.Стивенсонтой барилдаж 5:0-ээр хожигдсоноор маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болсон.

Б.Болортуяа

Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа (53 кг) олимпийн дэвжээн дэх эхний барилдаанаа Гуамын бөх Ркаела Акуинотой хийж, цэвэр ялалт байгуулсан.

Тэрбээр мөн Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдсэн. Хагас шигшээд Японы М.Мукаидад ялагдсанаар маргааш хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болж байна.

Үе эхлээд удалгүй Мукайда дэвжээнээс гаргаж 1 оноо авсан бөгөөд манай тамирчин идэвхгүй байсан тул торгуулийн 30 секундэд дахин 1 оноо алдлаа. Хоёрдугаар үед Японы тамирчин ард нь гарч онооны харьцааг холдуулсан манай тамирчин үеийн төгсгөлд 3 оноо авсан ч 6:3 харьцаагаар ялагдлаа.

error: Content is protected !!