LOADING

Type to search

Л.Эрдэнэчулуун: Бараа бүтээгдэхүүний 12 сорьцод ЭЕРЭГ хариу гарсан

Share

Замын-Үүд дэх хилийн боомтын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун “Замын-Үүд дэх хийлийн боомтын зөвлөл долдугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэл хэд хэдэн чухал ажлуудыг зохион байгууллаа. Экспорт, импортын талбайд ариутгалын талбайг байгуулсан. Ингэснээр хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд олон улсын стандартад нийцсэн ариутгалыг хийх боломж бүрдсэн юм.

Бид энэ хугацаанд Замын-Үүд дэх лабораторид шинжилгээний дээж авах ажлыг нэлээд цэгцэлсэн. Долдугаар сарын 10-аас өнөөдрийг хүртэл 408 сорьцоос дээж авсан. Ингэхэд бараа бүтээгдэхүүний 12 сорьцод ЭЕРЭГ хариу гарсан.

Гаалийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна. Мөн дээжийг 24 цагийн дотор гаргаж, 12 терминалд байгаа ачааг өдөрт нь хот руу гаргахаар ажиллаж байгаа” гэв.

error: Content is protected !!