LOADING

Type to search

Коронавируст халдварын 1,178 тохиолдол илэрлээ

Share

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Сүүлийн хоногт 1178 тохиолдол илэрсний 361 нь нийслэлд, 817 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Баян-Өлгийд хамгийн их буюу 208 тохиолдол илэрчээ.

Халдварын улмаас 3 хүн эндэж, нийт нас баралт 836 боллоо. Мөн хугацаанд 2,047 хүн эдгэрсэн байна. Одоогоо 9,611 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1,576 нь хүүхэд, 324 нь жирэмсэн эх байна. Нэн хүнд 190 хүн эмчлүүлж байгаа аж.

Мөн гэрийн хяналтанд 9,174 хүн эмчилгээ, тусламж үйлчилгээ авч байна.

error: Content is protected !!