LOADING

Type to search

“Хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулсан”

Share

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан хүүхдийн мөнгийг хэзээ олгох талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хүүхдийн мөнгө хэзээ олгох вэ? гэсэн асуулт их ирж байна. Хүүхдийн мөнгө олгох журмын дагуу олголт хийгддэг бөгөөд тус журмын 2.16-д Төрийн сангийн газар манай ирүүлсэн хүсэлт, жагсаалтын дагуу сар бүрийн 20-ноос өмнө хүүхдийн дансанд шилжүүлэх. Харин иргэн сар бүрийн 20-ноос хойш хүлээн авна гэж заасан байдаг.

Бид хөл хорионы үед болон Наадмын амралтын урт өдрүүдийн өмнө тусгай зохицуулалт хийж сарын эхэнд олголт хийсэн.Одоо эргээд ердийн хугацаа буюу сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгөний олголт хийнэ.

Нэгэнт журам дурдсаных, хүүхдийн мөнгийг барьцаалж зээл авах болон, банкны зээлд суутгахыг хориглосон заалтыг шинээр оруулж өгсөн” гэлээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамтай ЭНД дарж танилцана уу.

error: Content is protected !!