LOADING

Type to search

Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авлаа

Share

Шинээр ёкозүна цол хүртсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авсан талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдлээ. 29 настай Тэрүнофүжи Японы иргэншил авснаар өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээндээ багшлах боломжтой боллоо.

Тэрбээр Японы иргэн болж буй гадаадын ёкозүна цолтнуудаас тав дахь нь боллоо. Түүнээс өмнө Акэбоно, Мүсашимарү, Хакүхо, Какүрюү нар иргэншлээ сольсон юм.

Гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурсан Тэрүнофүжи 2019 оны 3 сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны 5 сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, эхний тэмцээндээ түрүүлжээ. Түүнчлэн 2021 оны 3,5 сарын башёд түрүүлж Озеки цолоо буцаан авсан төдийгүй мөн оны 7 сарын башёд 14-1 гэсэн амжилттай үзүүрлэн Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Ёкозүна (Их Аварга) цолтон болохоор болсон билээ.

error: Content is protected !!