LOADING

Type to search

Сургууль, цэцэрлэг тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэнэ

Share

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэгийн 4,5 насны сургалтыг есдүгээр сарын 1-ээс ЕБС-ын сургалттай хамт танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр нээнэ. Өөрөөр хэлбэл 5 хоног танхимд, тав хоног цахимаар хичээллэх горимоор явна. Ногоон бүс болсон газруудад 100 хувь танхимаар хичээллэх боломжоор хангахаар төлөвлөж байна. Нийслэл болон эрсдэлтэй бүс нутгуудад танхим болон танхим бус хосолсон хэрбэрээр хичээллэнэ.

МСҮТ, Их дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ. Есдүгээр сарын 13-аас цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр явагдана. ЭЕШ-ыг нэаймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулахтай холбоотойгоор ийм шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын 15-наас сургууль цэцэрлэгүүд халдваргүйжүүлэлтийг хийнэ.

Эрүүл мэндийн эрсдэлтэй хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтээр цахимаар хичээллэх боломжоор хангана.

Цэцэрлэгийн бага нас буюу 2-3 насны хүүхдийг томуугийн вакцинжуулалт, эрсдэлийн үнэлгээ хийж байж хэзээнээс цэцэрлэгт хамруулах талаарх тодорхой шийдвэрийг есдүгээр сарын сүүлээр мэдээлнэ” гэлээ.

error: Content is protected !!