LOADING

Type to search

Хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын 1-нээс танхимын болон танхимын бус хэлбэрээр эхлүүлнэ

Share

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг эхлүүлэх бэлтгэл ажил болон нөхцөл байллын талаар хэлэлцэж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг авлаа. 2019-2020 онд танхимаар хичээллэх боломжийн 47 хувь нь, 2020-2021 онд 62-68 хувийг алдсан. Нэг хичээлийн жилд 160-180 хоног танхимаар хичээллэдэг. Танхимаар хичээллээгүйгээс олон асуудал үүссэн. Улсын хэмжээнд 185 мянга орчим хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон тооцоо байна.

Тиймээс хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгнээс эхлүүлж, танхимын болон танхимын бус хэлбэрээр тодорхой үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргалаа. Ийм шийдвэр гаргаж буй үндэслэл нь нэгдүгээрт, хүн амын вакцинжуулалт бусад улсуудтай харьцуулахад өндөр. Нийт хүн амын 60 хувь вакцинд хамрагдсан байна. Гэхдээ эрсдэл бий. Өнөөдрийн гаргаж буй шийдвэр маш том эрсдэл дагуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Халдвар авсан нийт тохиолдлын 20 гаруй хувь нь хүүхэд буюу үндсэндээ халдвар авсан 5 хүн тутмын 1 нь хүүхэд байгаа юм. Тэр дундаа 0-11 насны хүүхдийн дунд халдвар их байна. Тиймээс цаашид эрсдэлийг тооцоолох хэрэгтэй гэж харагдаж байна” гэв.

error: Content is protected !!