No menu items!
HomeХүмүүсSong Hye-Kyo-гийн тухай сонирхолтой 8 баримт

Song Hye-Kyo-гийн тухай сонирхолтой 8 баримт

-

Өмнөд Солонгосын жүжигчин Сон Хе Кё бол Ази тив дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг билээ. Түүний тухай 8 баримтыг танилцуулж байна.

Song Hye-kyo бол төрөлх эх орон Өмнөд Солонгос  болон  Азидаа  хамгийн том оддын нэг билээ. Hallyu -ийн талаар хэнээс ч асуусан түүний нэрийг л хамгийн түрүүнд хэлнэ. Тэрээр Солонгос соёлын давалгааг түгээн дэлгэрүүлсэн гол хүн гэж үзэж болно.  My Girl And I (2005) , Full House (2004) зэрэг олон драма, кинонд чадварлаг бүтээсэн дүрүүдээрээ өөрийн авьяас чадвар, чансаагаа харуулж томоохон од гэдгээ баталсан юм.  Одоо харин түүний талаар хамгийн сонирхол татахуйц  8  баримтыг энд өгүүлье

1. Тэрээр 14 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн

Тэрээр багаасаа кино од биш тамирчин болохыг хүсдэг байсан гэдэг. Тийм ч учраас уран гулгалтаар хичээллэж байжээ.  Гэвч 1996 онд түүнийг 14 настай ахлах сургуулийн сурагч байхад эцэг эх нь SunKyung загварын тэмцээнд оролцуулсан бөгөөд  тэрээр амжилттай оролцож тэргүүлсэн юм.  Удалгүй телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож, One of a Pair (1997) and First Love (1996–1997) кинонуудад туслах дүр бүтээж, урлагийн ертөнцөд хөл тавьсан юм.

2. Түүний анхны том “тэсрэлт” 2000 онд болсон

Дөрвөн жилийн дараа тэрээр  Autumn in My Heart (2000) киноны гол дүр болох өргөмөл ахдаа дурласан хорт хавдартай охины дүрийг бүтээсэн байна. Энэ кино нь тухайн жилдээ хамгийн их амжилт олсон бүтээл болсон бөгөөд Солонгос соёлын давалгааг дэлхий даяар түгээх гол эхлэл нь болж түүний нэрийг дэлхийд  таниулж эхэлжээ.  All In (2003), Full House (2004), My Girl and I (2005) кинонуудын дүрүүдээрээ Азидаа алдаршин олон шүтэн бишрэгчийг дагуулжээ.

3. Тэрээр олон брэндийн нүүр царай

Өмнөд Солонгосын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгдэх Сон нь олон алдартай брэндийн нүүр царай болжээ. Саяхан тэрээр Италийн алдарт Fendi брэндийг төлөөлснөөр Солонгосоос анх удаа гадаадын брэндийн нүүр царай болсон юм. Тэрээр Chaumet, Bottega Veneta, Солонгосын арьс арчилгааны брэнд Sulwhasoo –гийн нүүр царай гэгддэг ажээ.

4. Түүнд аваагүй шагнал гэж үгүй

Тэрбээр карьерийнхаа туршид өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. 2013 онд тэрээр That Winter, the Wind Blows (2013) киногоороо Гранпри шагналыг хүртжээ. Мөн Өмнөд Солонгосын хамгийн дээд шагнал болох Daesangs (Grand Prize) хэмээх шагналыг 3 удаа хүртсэн юм.

2016 онд тэрээр Солонгосын 7 дахь удаагийн Popular Culture & Arts Awards -аас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

5. Тэрээр Хонконгийн хоёр продюссортой ажиллаж байсан

Тэрээр Wong Kar-wai-ийн  The Grandmaster (2013) кинонд тоглон тулааны урлаг болон Кантанд суралцсан бөгөөд уг кинонд  John Woo-тэй хамтран ажилласан юм. Хэдийгээр тус кино нь 2008 онд зураг авалт нь эхлэхээр болсон ч John Woo гүйлсэн булчирхайн хавдрын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас цуцлагдан 2013 оны 6-р сараас зураг авалт нь эхэлж байжээ.  Үүний дараа The Crossing (2014) кинонд хамтран ажилласан байна. 

Мөн Тайваны дуучин, зохиолч, жүжигчин Annie Yi-ийн The Queens (2015) кинонд тогложээ.

6. Тэр олон ангит кинондоо эргэн иржээ

Алдарт “Descendents of the Sun” киноноосоо хойш 2 жилийн завсарлага авсны дараа Encounter (2018) романтик, мелодрамд тогложээ. “Now We’re Breaking Up” киноны найруулагч нь Lee Gil-bok бол Je In зохиолч нь юм байна. Сон уг кинонд загварын компаний загварлаг, ухаалаг менежер Ha Young-eun-ийн дүрд тоглох гэж байна.

7. Тэрээр загварын нүүр царай болдог

Азийн эрэлттэй жүжигчдийн нэг, Өмнөд Солонгосын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг гэдгээсээ гадна Сон бол загварын бэлэг тэмдэг юм. Тэрээр Tatler’s “Азийн хамгийн загварлаг хүмүүс 2020” жагсаалтын тэргүүлэгчдийн нэг бөгөөд Fendi, Bottega Veneta зэрэг загварын брэндүүд мөнхийн гоо үзэсгэлэн, загварлаг төрхөөр нь түүнийг  брэндийнхээ нүүр царайгаар сонгосон юм.

 Сон нь мэдрэмж, эмэгтэйлэг, хөгжилтэй байдлыг илэрхийлдэг бөгөөд Joséphine collection-ий нүүр царай болдог.   

8 Тэр бол “хамгийн хүчирхэг гурвал болох Tae-Hye-Ji”-ийн нэг нь

 “Tae-Hye-Ji” гэдэг нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай гурван жүжигчин эмэгтэйн нэр юм. Сон Хью Ко,  Ким Тэхи, Жун Жи Хён нар энэ гурвалыг бүрдүүлдэг. Энэ гурван бүсгүй бол  Халлюгийн давалгааг авчирч, Солонгосын олон ангит киног Ази даяар түгээсэн юм.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд