No menu items!
HomeЭрүүл мэнд"Рашаан, сувилалд даатгалаар үйлчлүүлэх бол заавал эмчийн бичиг шаардлагатай"

“Рашаан, сувилалд даатгалаар үйлчлүүлэх бол заавал эмчийн бичиг шаардлагатай”

-

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр рашаан, сувилалд хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Мөн төр шимтгэлийг нь даадаг 0-18 насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөлөлт эдлэх боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч рашаан, сувилалын тусламж, үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэлээ.

ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Пүрэвжав “Иргэд рашаан, сувилалын тусламж, үйлчилгээ авахын тулд хяналтын эмч буюу өрхийн эмчээсээ сувилуулах эрхийн бичиг авах шаардлагатай. Зарим сувилалууд төлөөлөгчийн газраараа дамжуулан эмчийн бичигт үндэслэж, эрхийн бичгийг олгож байгаа. Сувилал нь амралтын газраас ялгаатай тул заавал эмчийн бичиг шаардагддаг.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан 40 сувилал бий. Үүний 13 нь Улаанбаатар хотын эргэн тойронд бий. Энэ дундаа Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших олон сувилал бий.

Тухайлбал, Өвөр Жанчивлан, Ар Жанчивлан, Хайрын билэг-2 болоод Төгөл, Эрхэс сувилал, ЭМЖЖ эмнэлгийн сувилал, Номун сувилал зэрэг нь Улаанбаатар хотын эргэн тойронд байрлаж байна.

Үлдсэн сувилалууд 21 аймгийн рашаан, байгалийн ордод түшиглэсэн ард түмний мэддэг сувилалууд бий. Тухайлбал, Хужирт, Жанчивлан, Баатарван гэх мэт” гэлээ. 

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд