No menu items!
HomeUncategorizedОлимпын наадамд өрсөлдөж буй хамгийн халуухан тамирчид

Олимпын наадамд өрсөлдөж буй хамгийн халуухан тамирчид

-

“New York Post”-оос “Токио 2020” Зуны олимпын наадамд оролцож буй “Хамгийн халуухан” тамирчдыг нэрлэжээ. Цар тахлын улмаас хойшилсон олимпын наадам үзэгчгүй зохион байгуулагдаж байгаа ч өрсөлдөж буй элит тамирчид наадмыг халуухан болгож байна.

Наймдугаар сарын 8 хүртэл үргэлжлэх олимпын наадамд өрсөлдөж буй хамгийн халуухан тамирчдын талаарх мэдээллийг хүргэж байна.

Калеб Дрессел- АНУ

“Майкл Фелпсээс хойших усан сэлэлтийн шилдэг эрэгтэй тамирчин” хэмээн нэрлэгдэж буй 25 настай Кабел хамгийн халуухан сэлэгчээр тодроод байна. Тэрээр 2017 онд Будапештэд болсон усан спортын ДАШТ-ээс долоон алтан медаль, 2019 онд Гуанжу хотод болсон ДАШТ-ээс зургаан алт, нийтдээ найман медаль хүртэж дээд амжилт тогтоосон юм.  Олимпын хошой аварга тэрбээр одоогоор 100 метрийн эрвээхэй сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.

Рис Маккленаган-Ирланд

Тэрбээр 2019 оны ДАШТ-ээс медаль хүртсэн Ирландын анхны гимнастикийн тамирчин болжээ. Үүнээс гадна Европын финалд өрсөлдөж, медаль хүртсэнээрээ мөн анхдагч болов.  22 настай тамирчин залуу ийнхүү анхны олимпын наадамдаа оролцож, хамгийн халуухан тамирчдын нэгээр нэрлэгдэж байна.

Бобби Финке

22 настай тамирчин залуу Америкийн 1650 метрийн чөлөөт сэлэлтийн дээд амжилтыг эзэмшдэг. Хоёр эгчтэй тэрбээр эгч нартайгаа өрсөлдөж өссөн нь надад ихээхэн чухал нөлөө үзүүлсэн хэмээн ярилцлагадаа дурьдсан байдаг. Финке 2020 оны Токиогийн Олимпын наадамд эрэгтэйчүүдийн 800, 1500 метрийн чөлөөт төрөлд эх орноо төлөөлөн оролцож байгаа.

Том Дэйли

15 насандаа усанд үсрэлтийн ДАШТ-ы ганцаарчилсан төрөлд аваргалж байсан тэрбээр спортын хамтрагч Мэти Лигийн хамт “Токио-2020” олимпоос алтан медаль хүртээд байгаа билээ. Тэрбээр 2013 онд ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарласан бөгөөд 2017 онд кино продюсер Дастин Ланс Блэктэй гэрлэсэн юм.

Жонни Хупер болон Макс Ирвинг

Макс Ирвинг

Усан пологийн тамирчин залуус “Токио 2020” Зуны олимпод АНУ-ын багийг төлөөлж байна. Макс Ирвинг 1995 онд төрсөн бол Жонни Хупер 1997 онд төржээ. 24 настай Хупер 2019 оны Пан Америкийн наадам болон ДАШТ-д АНУ-ын багийг тэргүүлж байсан бол хамтрагч Макс Ирвинг UCLA-д гурван удаа олныг гайхшруулж байв.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд