No menu items!
HomeХүмүүс50 гарсан ч үзэсгэлэнтэй хэвээрээ Солонгос жүжигчид

50 гарсан ч үзэсгэлэнтэй хэвээрээ Солонгос жүжигчид

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа “Мөнхийн залуу” тодотголтой Солонгосын алдартнуудыг онцолж байна.

КИМ ХЭ СҮ

Ким Хэ Сү нь 1970 оны 9-р сарын 5-нд төрсөн. Тэрээр 16 настайгаасаа урлагтай холбогдсон. 1986 онд “Гамбо” дунд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Хорин жилийн турш тэрээр гол болон туслах дүрүүдийг бүтээж, олон кинонд тоглосон билээ.

2000-аад оноос дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглож эхэлсэн бөгөөд “Kick Мооn”, “ҮМСА”, “Бейсболын баг” зэрэг кинонуудаар танигдаж эхэлсэн байна. Энэ үеэс тэрээр ихээхэн нэр хүндтэй болж, Солонгосын кино урлагийн А жагсаалтад орсон байна. Тэрээр 2010 онд тоглосон “Villain and Window” киногоо жүжигчний карьерынхаа онцлох үйл явдлуудын нэг гэж үздэг.

KIM HEE AE

Тэрбээр 1967 оны 4-р сарын 23-нд төрсөн. “Солонгос охид” (1992), “Төгс хайр” (2003), “Миний нөхрийн эмэгтэй” (2007), “Нууц амраг” (2014) зэрэг Солонгосын олон ангит цувралуудаараа алдартай.

Ким нь “Hyehwa” охидын дунд сургуульд сурч байхдаа зар сурталчилгааны агентлагт ажиллаж байжээ. Тэрээр 1978 онд сургуулийн дүрэмт хувцасны брэндийн сурталчилгаанд тоглосон байна. Чун-А урлагийн их сургуульд театр, киноны чиглэлээр суралцаж байх үеэсээ мэргэжлийн гараагаа эхлүүлжээ.

KIM SUNNG RYUNG

1988 онд Солонгосын миссээр тодорсон бөгөөд 1989 оны “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Тэрбээр 1967 онд төрсөн. Анх KBS телевизийн Entertainment Weekly мэдээллийн хөтөлбөрт сурвалжлагчаар ажиллаж  байжээ. Түүнийг дэлгэцийн урлагт алдаршуулсан нь “Shadows in the Palace”, “Rainbow Eyes” зэрэг кинонууд байв. Хамгийн сүүлд 2019 онд “Дуудлага” кинонд тоглосон. Харин хамгийн сүүлд тоглосон телевизийн цуврал нь “The Beauty Inside” аж.

ЖОН ИН А

“Хаан бид хоёр”, “Зуун жилийн өв залгамжлагч”,“Миний охин Ким Са Вол”, “Хайр цэцэглэсэн хотхон” зэрэг драмуудаар олны танил болсон жүжигчин Жон Ин А 1965 онд төржээ. Soongeui охидын ахлах сургуулийг төгсөж, Чун-Ангийн Их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Анх “Тал хээрийн одод” кинонд тоглож, 1985 оноос олонд танигдаж эхэлсэн бөгөөд “Ladies of the Palace” киноны хатны дүр нь олны анхаарлыг нэлээд татсан. Энэхүү дүрээрээ 2001 онд SBS телевизийн “Drama Awards”, “Best of the Grand Prize” шагналуудыг хүртсэн байна. Тэрээр Солонгосын алдартай телевизийн жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг.

ГО ХЁН ЖОН

“Элсэн цаг”, “Queen Seondeok”, “Их үйлс” зэрэг киноны дүрээр бидний танил болсон тэрээр солонгосдоо нэртэй эмэгтэй жүжигчдийн тэргүүн байранд жагсдаг авьяаслаг жүжигчин. Тэрбээр 1971 онд төрсөн. Өдгөө 50 настай ч гоо үзэсгэлэн, залуухан төрхөөрөө үзэгчдийн анхаарлын төвд байдаг. Солонгосын үзэсгэлэн төгс эмэгтэй жүжигчдийн ихэнх нь гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдэг тэгвэл энэ бүсгүй гоо сайхны мэс засал хийлгээгүй гэж Солонгосын хэвлэлүүд онцолдог аж.

КИМ НАМ ЖҮ

Тэрбээр “Гэр бүл” киноны Ён Вугийн дүрээрээ бидний сайн танил болсон билээ. Жүжигчин Ким Нам Жү 1971 онд Сөүл хотод төржээ. Хоёр настайд нь аавынх нь бизнес дампуурч, улмаар гэр бүл нь Кёнги мужийн Пёнтаек руу нүүсэн аж. Дунд сургуулиа төгсөөд Сувон Эмэгтэйчүүдийн Коллежид Бүжигчин мэргэжлээр элсэн хоёрдугаар дамжааны оюутан байхдаа Солонгосын миссийн тэмцээнд оролцжээ. Уг тэмцээн түүний амьдралд чухал нөлөө үзүүлсэн тул улмаар сургуулиа орхиж, 1992 оноос загвар өмсөгч болжээ.



шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд