No menu items!
HomeУлс төр495 саяын хадгаламжтай Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого НЭГ тэрбум орчмоор өсчээ

495 саяын хадгаламжтай Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого НЭГ тэрбум орчмоор өсчээ

-

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын Хөрөнгө, орлогын мэдүүлгийг ил болгосон талаар өмнө нь мэдээлсэн.

Өөрийн болон гэр бүлийн орлого, хадгаламж зэрэг хөрөнгө орлого нь 2019 онтой харьцуулахад 2020 онд хамгийн их өссөн УИХ-ын гишүүдийн талаар цувралаар хүргэж байна.

Өөрийн орлого нь тэрбум төгрөгөөр давж өссөн дөрвөн гишүүн байгаа бол гэр бүлийн орлого нь хагас тэрбум төгрөг буюу 500 сая төгрөгөөс илүү нэмэгдсэн гурван гишүүн байгааг доорх хүснэгтүүдээс харна уу.Өөрийн орлого хамгийн их өссөн гишүүн Б.Чойжилсүрэн байна. Түүний орлого өнгөрсөн онд 4.9 тэрбум төгрөгөөр өсөж, 5.02 тэрбум төгрөг болсон бол Шадар сайд С.Амарсайханы орлого 1.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.8 тэрбум төгрөг болжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэр бүлийн орлого 2020 онд 4.8 тэрбум төгрөгөөр өсөж 4.9 тэрбум төгрөг болсон бол Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн гэр бүлийн орлого 926 сая төгрөгөөр нэмэгдэж, 1.3 тэрбум төгрөгт хүрчээ.

Д.Сарангэрэл 2019 онд өөрийн орлого 30 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол жилийн дараа 34 сая төгрөг болж өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 397 сая төгрөг байсан бол жилийн дараа ийнхүү 1 тэрбум 323 сая төгрөг болж өсчээ.

Харин хадгаламж нь 489 сая 857 мянган төгрөг байсан бол 495 сая 449 мянган төгрөг болж өссөн байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд