No menu items!
HomeХөтөчТаны мэдлэгийг тэлэх сэтгэлзүйн 10 подкаст

Таны мэдлэгийг тэлэх сэтгэлзүйн 10 подкаст

-

Подкастууд нь суралцахад ашигладаг маш түгээмэл аргуудын нэг болжээ. Эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүд ч гэсэн энэхүү сувгийг өөрсдийн мэдлэг, туршлагаа дэлхий нийтэд түгээх хэрэгсэл болгон ашиглаж байна.

Өөрийгөө болон бусад хүмүүсийг илүү сайн ойлгоход тань туслах мэргэжлийн сэтгэлзүйчдийн подкастуудыг танилцуулж байна.

1. All in Mind in

Линн Малколм хөтөлж, Австралийн өргөн нэвтрүүлгийн суваг (ABC) -аар дамжуулж буй энэхүү подкаст нь оюун ухааныг бүхэлд нь судалж, тархи, түүний үйл ажиллагаа нь бидний хандлага, зан чанарт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Энэ нь хүний ​​зан араншингийн үнэнийг тайлж, хүний ​​сэтгэлзүйн ялгаатай талыг тайлбарлаж өгдөг.

Нийгмийн харилцаа, тайлбаргүй олон зүйлс, өөрчлөгдөж буй харилцаа гэх мэт бүхий л асуудлын талаар шинжлэх ухаанч тайлбар өгнө. Линн Малколм бол ABC радиогийн нэвтрүүлэгч бөгөөд шинжлэх ухаан, сэтгэл судлалын талаар өргөн мэдлэгтэй. Тэрээр радио нэвтрүүлгээрээ дамжуулан хүмүүст амьдралыг илүү сайн ойлгоход туслана хэмээн найддаг.

2. The Psychology Podcast 

Доктор Барри Кауфман хүний ​​оюун ухаан, түүний чадавхийг судлахад олон жилийг зарцуулсан. Тэрээр өөрийн судалгааны үр дүнд үндэслэн бусад хүмүүсийг бүтээлч сэтгэл хөдлөлөөр дүүрэн, аз жаргалтай амьдрахад нь туслах зорилготой. Доктор Кауфман хүн бүр сэтгэл ханамжтай, амжилттай амьдралыг хадгалахын тулд эрэлхийллийн өвөрмөц зан чанартай гэж үздэг. Тэрээр хүний ​​оюун санааны талаарх ойлголт, түүний хандлагад үзүүлэх нөлөөллийн талаар мэдээлэл өгнө. Өөрийгөө, бусад хүмүүс, нийгмийг ойлгоход тань туслах зорилгоор зочид урьж, ярилцлага өрнүүлдэг.

3. Hidden Brain

Энэхүү подкастыг Үндэсний олон нийтийн радио (NPR) бэлтгэдэг бөгөөд NPR-ийн нийгмийн шинжлэх ухааны сурвалжлагч Шанкар Ведантам хөтлөн явуулдаг.

Подкаст нь хүний ​​оюун ухаан хэрхэн ажилладаг, хүмүүс өөрсдийгөө болон амьдарч буй ертөнцийг хэрхэн илүү сайн ойлгож чаддаг тухай өгүүлдэг бөгөөд “хүний ​​зан авирыг өдөөж буй ухамсаргүй хэв маяг”, “бидний санаа бодлыг бүрдүүлдэг” хандлагын талаар өгүүлнэ. Энэхүү подкаст нь сэтгэл судлалыг невробиологи, социологи, антропологи зэрэг бусад салбаруудтай нэгтгэдэг.

4. The Psych Files 

2007 оноос хойш доктор, профессор Майкл Бритт хөтлөн явуулж байгаа бөгөөд хамгийн удаан үргэлжилж буй сэтгэл судлалын подкастуудын нэг болжээ. Товчхондоо “Psych Files” нь хүний ​​зан үйлийн тухай өгүүлдэг. Хэлэлцэж буй сэдвүүдэд ёс зүй, хувь хүний ​​хөгжил, хүйс ба бэлгийн харьцаа, хүсэл эрмэлзэл зэрэг орно. Хэрэв та сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй бол энэ нь таны сонсвол зохих подкастуудын нэг байх болно.

5. Stupid Genius 

Подкастын хөтлөгч Эмма Чемберленыг  “Time” сэтгүүлээс Интернэт дэх хамгийн нөлөө бүхий шилдэг 25 хүний ​​жагсаалтад жил бүр багтаажээ. Эмма хүний ​​оюун ухааныг сорьж буй таавар асуултуудад хариулахыг хичээдэг. Гэхдээ энэ нь оюун ухаан хэрхэн “ажилладаг” болохыг тайлбарлах албагүй ч гэсэн үйлдлээрээ бидний хэрхэн бодож, сэтгэж байгааг харуулахыг зорьдог.

6. The Three Questions

Энэ бол үйлдэл, сэтгэхүй, биеэ авч явах байдалд чиглэсэн харьцангуй шинэ боловч анхаарал татсан бас нэгэн подкаст юм. Энди Рихтер зочдоос гурван асуулт асууна: Та хаанаас ирсэн бэ? Та хаашаа явж байна вэ? Та юу сурсан бэ?

Эдгээр нь маш энгийн асуултууд боловч хэрвээ тэдэнд үнэнээр нь хариулбал тухайн хүн хэн бэ, түүний амьдралын зарчмууд юу вэ гэдгийг тодорхой бөгөөд бүрэн дүрслэн харуулах болно гэж Ричтер үзэж байна. Зочдын хариулт нь хүмүүс сэтгэхүй, зан төлөвийн хувьд хэрхэн ялгаатай байдгийг сонсогчдод харуулдаг.

7. Becoming Unrivalled 

Хамгийн сүүлийн үеийн нотолгоонд суурилсан шинжлэх ухааны судалгааг хуваалцах замаар таны мэдлэгийг тэлнэ.

Подкаст нь эрүүл мэнд, хоол тэжээлийн асуудалд чиглэсэн байдаг ч эдгээр нь сэтгэлзүйн эрүүл мэндтэй холбодог. Бие бялдрын эрүүл чийрэг байдал сэтгэцийн эрүүл мэндэд ч чухал нөлөөтэй.

happierhuman

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд