LOADING

Type to search

Нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сард цахимаар зохион байгуулна

Share

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Намар хичээлийн жилийг хуулийн хугацаанд нээхийн тулд чармайн ажиллана. Есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлүүлэхээр аймаг орон нутаг, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад чиглэл өгч бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийн тухайд хоёр настай хүүхдүүдийг 100% цэцэрлэгт хамрагдуулна гэдэг хүндрэлтэй. Тиймээс 0-2 насны хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, асаргаа, сувилгаа зэрэг хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг Засгийн газраар батлуулна. ЭМЯ, ХНХЯ, БШУЯ хамтран хөтөлбөрийг боловсруулж байгаа” хэмээсэн юм.

Тэгвэл энэ жил сургуульд орох зургаан настай хүүхдүүдийн бүртгэлийг ирэх сард цахимаар зохион байгуулахаар болжээ. 

 “Шинээр сургуульд орох хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулах чиглэлийг орон нутгийн боловсролын газруудад өгсөн. Наймдугаар сард нийслэл, аймгийн төв, сумд бүртгэл, элсэлтийг тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулна” гэж БШУЯ-ны ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлжээ.

error: Content is protected !!