LOADING

Type to search

Б.Бат-Эрдэнэ: Одоогоор манай улсад хуурамч шатахуун тогтоогдоогүй

Share

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч, борлуулагч компаниудад хийсэн хяналт шалгалтын тухай болон авсан арга хэмжээнийхээ талаар танилцууллаа.

Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Шинжилгээ хийсэн 32 дээжээс 13-т нь октаны тоо стандартад зааснаас бага эсхүл их тодорхойлогдсон. 10 ААН зөрчилтэй гарсан. Долоон дээжид механик хольц тодорхойлогдсон. Зургаан ААН зөрчилтэй гарсан. Есөн ААН-ийн АИ-92 бензиний октаны хэмжээ бага байсан. Дизель түлшний цитаны тоо бага, хувийн жин бага байсан зөрчлүүд илэрсэн. Шинжилгээний дээжийн 76 хувь нь чанарын шаардлага хангаагүй байна. Зөрчилтэй шатахууны компаниудад нийт 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэлээ.

Мөн тэрбээр, “Одоогоор манай улсад хуурамч шатахуун тогтоогдоогүй. Харин Олон улсын стандартын дагуу 18 үзүүлэлтээр шалгах ёстойг манай улсад 14 үзүүлэлтээр шалгаж байна. Үүнийг олон улсын стандартын түвшинд аваачих нэн тэргүүний шаардлага бий” гэлээ.

МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга А.Бямбадорж “Шатахуун нь хөдөлгүүрийг хэвийн найдвартай ажиллуулах, үйлдвэрлэгчээс олгосон хүчин чадлын хүрээнд ажиллуулах үндсэн үүрэгтэй. Үүнээс гадна тухайн шатахууны шаталтын бүтээгдэхүүнээс ялгарч буй хорт агууламжууд хүний амь нас болон хүрээлэн буй орчинд хор учруулах ёсгүй.

Тиймээс эдгээр үзүүлэлтүүдийг маш олон шалгуураар тогтоож өгсөн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд хуурамч гэж нэрлэгдээд байгаа, чанарын шаардлагад нийцэхгүй шатахуунууд эдгээр үзүүлэлтэд нийцэхгүй байгаа. Эндээс тухайн авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт бүрэн хүчин чадлаар ажиллахгүй, үүнээс болж доголдох, эвдрэл гэмтэл үүсэх, тухайн шатахуунд агуулагдах шаталтаас гарах хорт элементүүд яндангаар хаягдан гарснаар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө учруулж болзошгүй үзүүлэлт сүүлийн 5 жилийн судалгаагаар гарсан.

Чанарын шаардлага хангахгүй шатахуунаас үүдэлтэй автомашин гэмтэх, эвдрэх тохиолдол гарвал хохирлоо төлүүлэх бүрэн боломжтой. Хэрэглэгчээс тоон хэмжээ болон чанарын шаардлагын талаар гомдол гаргах юм бол тухай бүр нь баталгаат хэмжих хэргэслээр хэмжих, дээж авч лабораторид шинжлүүлэн гомдол гаргагчид мэдэгдэнэ гэсэн заалт бий. Харин үүнийг шатахуун борлуулагчид үүнийг хангаж ажиллаж чадахгүй байна” гэлээ.

error: Content is protected !!