LOADING

Type to search

Шинээр 1,309 тохиолдол бүртгэгдэж, 2,997 иргэн эдгэрлээ

Share

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ.

Сүүлийн хоногт халдварын 1,309 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 511 нь нийслэлд, 798 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Дархан, Орхонд халдварын тохиолдол хамгийн их буюу 95 бүртгэгджээ.

Халдварын улмаас 6 хүн эндэж, нийт нас баралт 755 болоод байна. Харин энэ хугацаанд 2997 хүн эдгэрч, эмнээг болон гэрийн хяналтаас гарлаа. Өнөөдрийн байдлаар 9,924 хүн эмнэлэгт, 12,281 хүн гэрийн хяналтанд эмчилгээ, тусламж үйлчилгээ авч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс нэг хүнд 207 хүн байна.

error: Content is protected !!