No menu items!
HomeХэн юу хэлэв"Хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тарианы зардлыг хувиасаа гаргасан бол буцааж авах боломжтой"

“Хэвтэн эмчлүүлэх үедээ эм, тарианы зардлыг хувиасаа гаргасан бол буцааж авах боломжтой”

-

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ар гэрээс эм, тариа авахуулах тохиолдол их гардаг. Тэгвэл хэвтэн эмчлүүлэх үедээ эм тарианы мөнгө өөрөөсөө гаргасан тохиолдолд хэрхэн буцааж авах боломжтой талаар ЭМДЕГ-аас мэдээлэл хүргэлээ.

ЭМДЕГ-ын Эдийн засаг, төлөвлөлт судалгааны газрын хэлтсийн дарга Л.Одончимэг “ЭМДЕГ-тай гэрээт ямар ч эрүүл мэндийн байгууллага өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулах ёсгүй. Тухайн иргэнийг эмчилж, оношлох зардлыг ЭМД-ын сангаас гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудад олгодог. Тэгэхээр гаднаас эм тариа авч ирэхийг шаардах нь байж болшгүй зүйл.

Үүнийг ЭМД-ын тухай хуульдаа зааж өгсөн байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.8-т даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг өөрөөс нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн үнээр эргүүлэн тооцож олгоно гэсэн заалт бий. Тиймээс ЭМДЕГ-тай гэрээт Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх үед эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг өөрөөсөө гаргасан бол мөнгөө буцааж авна” гэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг хувиасаа гаргасан бол хэрхэн нөхөн авах боломжтой вэ?

2021 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ авч, ямар нэгэн байдлаар эм, тарианы мөнгийг өөрөөсөө гаргасан бол ЭМДЕГ-т өргөдөл өгнө. Эмчилгээ, үйлчилгээ авсан эмнэлэг нь ЭМДЕГ-тай гэрээт байх ёстой.

Өргөдөлдөө өөрийн нэр, регистрийн дугаар, хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн нэр, хэвтсэн хугацаа, холбоо барих утасны дугаараа тодорхой бичих шаардлагатай. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авсан баримтыг хавсаргаж, Info@emd.gov.mn цахим хаягаар явуулах болон өөрийн биеэр хүргэж өгснөөр холбогдох хяналтыг хийж, тухайн эм, тарианы үнийг зах зээлийн үнээр тооцож олгох юм байна.

ЭМДЕГ-тай гэрээт хэвтүүлэн эмчлэн, тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж харна уу.

– Өвчний түүхэнд бичигдээгүй эмчилгээ, үйлчилгээг сайн дураар авсан тохиолдолд зардлыг буцааж олгох уу?

– Тухайн өвчтөний өвчний түүх буюу сторид бичигдсэн зардлыг өөрөөс нь гаргуулсан бол тухайн эмнэлэг бүрэн нөхөж олгоно. Харин сайн дураар буюу нэмэлтээр хийлгэсэн эм, тариа, витамины төлбөрийг олгохгүй. Зөвхөн сторид бичигдсэн эм, тарианы зардлыг л олгоно.

2021 оны ЭМДҮЗ-өөс баталсан 03 дугаар тогтоол хэрэгжиж эхлээд 5 сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шинэчлэлийн хүрээнд үндсэн 12 багц тусламж үйлчилгээнд 203 тэрбум төгрөгийг Даатгалын сангаас Эрүүл мэндийн байгууллага болон иргэн даатгуулагчид зарцуулсан байна.

Өмнөх 28-р тогтоолоор бол иргэн даатгуулагч сардаа 55 мянга, улиралдаа 165 мянга, жилдээ 2 сая төгрөгийн тусламж, үйлчилгээ авах хязгаартай байсан. Үүнд өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний үнийн дүн бүрэн хамаарахгүй бөгөөд нийт төлбөрийн 25 хувийг өвчтөн өөрөөсөө гаргадаг байсан бол шинэчлэлийн хүрээнд иргэн даатгуулагч зарим төрлийн тусламж үйлчилгээг 100 хувь үнэ төлбөргүй авах боломжтой болжээ.  Тухайлбал, элэг солиулах мэс заслын төлбөр 113 сая төгрөг. ЭМДҮЗ-өөс баталсан 03 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш 19 хүн уг мэс засалд орсон бөгөөд эдгээр хүмүүсийн хагалгааны зардал болох 113 сая төгрөгийг Даатгалын сангаас гаргасан байна.

Мөн түлэгдэлтийн тусламж үйлчилгээ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд ордог. Энэ тусламж, үйлчилгээнд ЭМДС-аас 38 сая төгрөгийг олгож байна.

ЭМДЕГ

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд