LOADING

Type to search

С.Эрдэнэ: АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа дуусаагүй байна

Share

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргалыг ажлаас нь огцруулсан. Тодруулбал тус аймгийн ИТХ өчигдөр ээлжит бусаар хуралдаж, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.

Хуралд оролцсон 39 төлөөлөгчийн 21 буюу 53,8 хувь нь оролцсоны 18 нь МАН, гурав нь АН-ын төлөөлөгч байсан байна. Ингээд санал хураахад хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 20 нь огцруулах саналыг дэмжсэн байна.

Уг асуудалд С.Эрдэнэ байр сууриа илэрхийлэн жиргэжээ. Тэрбээр “Архангай аймгийн асуудал үнэхээр улстөрийн үүрэг хариуцлагаа ойлгохгүй эрх мэдэл ашиг хонжоо харсан хүмүүс тэр дотроо Женкогийн бэлдсэн урвагч нар МАНгаруудтай нийлж АН-ыг булшлах гэсэн ЖАН-ын бүлэглэлийн үйл ажиллагаа одоо хүртэл дуусаагүй байгаа нь тодорхой харагдаж байна даа.

Өнөөдөр үнэхээр Женко хэмээх Эрэлийн намаас орж ирсэн улстөрийн наймаачинд АН- ямар өртэйг гайхаж байна? Сая урвасан 3 урвагчийн нэг нь О.Цогтгэрэлтэй холбоотой, нэг нь Фортуна Батбаярын хүн гэж сонслоо. Арай ч дээ АН та нарт ямар өртэй болоод та нар ийм өс хонзон зангидана вэ” гэжээ.

error: Content is protected !!