LOADING

Type to search

Оны эхний хагаст 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ

Share

2021 оны эхний хагас жилийн байдлаар ГССҮТөвд нохойд хазуулсан 1421 тохиолдол ирсэн байна. Эдгээрийн 896 нь эрэгтэй, 585 нь эмэгтэй байна. Насны бүлгээр авч үзвэл 5-9 насны 266 хүүхэд нохойд хазуулжээ.

Иймд анхаарал сэрэмжтэй байж, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг ГССҮТ-өөс зөвлөлөө. Нохой дайрсан үед тайван байж, нүд рүү нь харж, харц тулгарахгүй зайлсхийх хэрэгтэй аж.

Нохойгоо салхилуулахдаа хошуувч зүүх, гэр хорооллын айл өрх хашааны хаалган дээрээ нохойтой гэх анхааруулгыг байршуулах хэрэгтэйг сэрэмжлүүллээ.

error: Content is protected !!