LOADING

Type to search

Хүргэлттэй эмийн сангуудын мэдээлэл

Share

Энэ удаагийн “хөтөч” булангаараа 24 цаг ажиллладаг болон хүргэлттэй үйлчилгээ үзүүлдэг эмийн сангуудын мэдээллийг хүргэж байна.

И-Монос

“Монос”-ын салбар эмийн сангууд эм, эмийн бүтээгдэхүүнийг 24 цагийн турш хүргэнэ.

Эм, барааны захиалга баталгаажсанаас хойш энгийн нөхцөлд бүтээгдэхүүнийг 2-3 цагийн дотор хүргэх бөгөөд яаралтай захиалгыг 1-2 цагийн дотор хүргэнэ.

Бараа бүтээгдэхүүний захиалгын нийт үнийн дүн 10,000₮ хүрсэн тохиолдолд хүргэлтийг авах эрх үүсэх ба 10,000₮-өөс доош үнийн дүнтэй захиалгыг хүргэхгүй. Бараа бүтээгдэхүүний захиалгын нийт үнийн дүн 10,000₮-20,000₮-ийн хооронд бол бүтээгдэхүүнийг зөвхөн энгийн нөхцөлөөр хүргэх ба тухайн үнийн дүнд яаралтай захиалгыг хүлээн авахгүй.

Улаанбаатар хотын А бүсэд энгийн болон яаралтай захиалгыг авах ба бусад байршилд зөвхөн энгийн нөхцөлтэй захиалгыг авна.

А бүсэд дараах хүрээ хамаарна. Үүнд:

Хойд зүгт: 17-р сургуулийн уулзвар, Дарь-Эх ганцын автобусны буудал хүртэл

Зүүн зүгт: Ботаникийн эцэс, 16-р хороолол, Шар хадны эцэс хүртэл

Баруун зүгт: Ханын материал, Толгойтын эцэс, Сонголонгийн тойрог, Баянхошууны тойрог хүртэл

Урд зүгт: Зайсан, Буянт ухаа 1, 2-р хороолол хүртэл

Веб хаяг: www.emonos.mn/

Дэлгэрэнгүй мэдээллийг: 18001883

“Сэндэм”

Тухайн эм байгаа тохиолдолд хотын аль ч бүсэд хүргэж үйлчилнэ. Хүргэлт үнэ төлбаөргүй. Хүргэлттэй эмийн сан пейж хуудсаар холбогдох боломжтой.

Захиалгын утас: 89500777

“Хүрмэн”

Тодорхой байршлуудад хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна.

Хүргэлтийн үйлчилгээний хугацаа: 09:00 -18:00

Хүрмэн Эмийн Сан – Khurmen Pharmacy пэйж хуудсаар болон7711-2328 руу холбогдон хүргэлтийн захиалга өгөх боломжтой. 30 мянган төгрөгөөс дээш захиалгад хүргэлт үйлчлэх бөгөөд үнэ төлбөргүй.

“Ази фарм”

1800-1801 эрүүл мэндийн лавлахаар холбогдон хүргэлтийн захиалга өгөх боломжитой. Захиалга өгөх бүрт 3% хөнгөлөлт эдлэх боломжтой. 30,000-аас дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүнд хүргэлтийн үйлчилгэээ үзүүлэх бөгөөд хүргэлт үнэгүй.

 “Агар фарм”

Хүргэлтийн нөхцөл:

Баруун‌ ‌зүгт:‌ ‌5‌ ‌Шар‌ хүртэл

‌Зүүн‌ ‌зүгт:‌ ‌Ботаник‌ ийн эцэс хүртэл

Хойд‌ ‌зүгт:‌ ‌7‌ ‌Буудал‌ хүртэл‌ ‌

Урд‌ ‌зүгт:‌ ‌Зайсан толгой,‌ ‌Нисэх‌ ‌болон‌ ‌Яармагийн‌ ‌ойролцоо‌ ‌хороололууд‌

Төлбөрийн мэдээлэл:

15,000 төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌3,000-аар ‌хүргэлт‌ хийж‌ ‌үйлчилнэ.‌ 60’000 төгрөгөөс‌ ‌дээш‌ ‌үнийн‌ ‌дүнтэй‌ бол хүргэлт үнэгүй.‌ Хүргэлтийн бүсээс гадуур хүргэлтийн үнэ 5,000 төгрөг.

Хүргэлтийн хугацаа: Захиалга өгч, төлбөр төлөгдсөнөөс хойш 48 цагийн дотор.

Веб хаяг: https://epharma.mn

Хүргэлтийн утас: 8080 4168

Маго фарм

20.000 төгрөгөөс дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Хүргэлтийн хуваарь: Өдөр бүр 09.00- 20.00 цагийн хооронд. 17:00 цагаас хойшхи хүргэлт ачаалал болон хол ойроос хамаарч маргаашийн захиалганд орж болохыг анхаарна уу.

Захиалгын утас: 94094105, 94914105

error: Content is protected !!