LOADING

Type to search

С.Энхболд: Манай улсад “дельта” вирусын гурван тохиолдол бүртгэгдсэн

Share

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын тархалт сүүлийн сар гаруйн хугацаанд тогтвортой түвшинд байж, сүүлийн хоногуудад өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1500-аас доош орсон.

Гэсэн хэдий ч манай улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдлээ. Зургадугаар сарын дунд үед 1500 сорьцод хийсэн шинжилгээний дүнг танилцуулж байсан. Зургадугаар сарын сүүл болон энэ сарын эхний сорьцуудад хийсэн шинжилгээний үр дүнгүүд эхнээсээ гарч байна.

Өнгөрсөн долоо хоногт 14 сорьцод шинжилгээ хийхэд “дельта” вирусын нэг тохиолдол бүртгэгдсэн. Мөн гадны улс орнуудад илгээсэн сорьцуудад уг вирус бүртгэгдсэн. Зургадугаар сард шинжлэгдсэн 1500 сорьцод зөөвөрлөгдсөн 5 тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 3 тохиолдол нэмэгдсэн. Зарим сорьцуудын шинжилгээ бүрэн баталгаажаагүй байна. Энэ долоо хоногт явуулсан сорьцууд баталгаажна. Япон болон АНУ руу сорьцууд илгээсэн. Баталгаажсан цагт нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Өнөөдрийн байдлаар 114 оронд дельта вирус тархсан мэдээлэл байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, вакциндаа хамрагдах хэрэгтэй. Манай хөрш орнуудад дельта вирус эрчимтэй тархаад байна. Дельта хувилбар тархах чадвар нь илүү өндөр, бусад хувилбараас хүндрэл ихтэй.

Вакцины гурав дахь тун гадны цөөн хэдэн орнуудад хийгдэж, судалгааны асуудал эцэслэгдээгүй байна. Манай улсад мөн судалгааны ажлууд хийгдээд явж байна” гэлээ.

error: Content is protected !!