LOADING

Type to search

Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд вакцины I тундаа хамрагдах боломжтой

Share

Файзер вакцины татан авалттай холбоотойгоор өнгөрсөн сарын 8-наас эхлэн 12-17 насны хүүхдүүдийн нэгдүгээр тунгийг вакцинжуулалтыг түр зогсоогоод байсан юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Файзер/БиоНТех компанийн Комирнэти вакцины I тунд 12-оос дээш насны иргэдийг үргэлжлүүлэн хамруулж эхэллээ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнөөдрөөс эхлэн 12-17 насны хүүхдүүд вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон. Мөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдаж болно. Түүнчлэн иргэд зөвхөн нийслэлд бус орон нутагт ч уг вакцины анхны тунг хийлгэх боломжтой. Нийслэлд аль цэг дээр Pfizer вакцин хийхийг НЭМГ-аас мэдээлнэ” гэлээ.

error: Content is protected !!