LOADING

Type to search

Аделийн “нүд гялбам” өөрчлөлт

Share

Их Бртаниас гаралтай дэлхийн алдарт дуучин Адель.

Түүний энэхүү зураг 2021 оны Америкийн NBA-ийн финалын тоглолтын үеэр явж байхад нь авсан зураг юм.

Аделийн талаар товч дурдвал, Адель 1988 оны 5-р сарын 5-ны өдөр Английн Лондон хотын Тоттенхэм дүүрэгт Англи гаралтай ээж Пэнни Адкинс болон Уэльс гаралтай эцэг Марк Эванс нарын охин болон мэндэлжээ. Аделийг 3 настай байхад аав нь түүнийг 20 настай ээжтэй нь орхин явсан аж.

Адель бага насандаа дуулахаасаа илүү ном уншдаг охин байжээ. Тэрээр 16 настайдаа буюу 2004 онд анхны дуу болох Hometown Glory-г зохиосон байна. Түүний анхны 19 нэртэй цомог 2008 онд хэвлэгдэж Английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон бөгөөд 4 удаа платинум болж улмаар 2009 оны Грэммийн наадмаас Шилдэг залуу уран бүтээлч болон Шилдэг эмэгтэй поп гоцлол дуучин номинацид шагналын эзэн болсон юм. Түүнээс хойш түүний 21, 25 цомгууд гарсан бөгөөд мөн л олон шагнал, амжилтыг авчирсан төдийгүй олон рекордыг эвдсэн түүхтэй билээ.

Анх олон нийтэд танигдахдаа л “илүүдэл жинтэй” байсан дуучин Adele сүүлийн жилүүдэд эрчимтэй жин хаяад буй. Та түүнийг “яаж ингэж турсан юм бол оо?” гэж гайхаж байна уу? Тэгвэл одоо анхаарлаа хандуулаарай.

1. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА

Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхөр Simon Konecki-гоосоо салсан бөгөөд тавдугаар сарын 5-нд буюу 31 насны төрсөн өдрөөрөө цаашид өөрийгөө хайрлаж илүү их өөрчлөлт хийхээ мэдэгдсэн.

2. УЙЛАХЫНХАА ОРОНД ХӨЛСӨӨ ДУСЛУУЛСАН

Adele нэг хэсэгтээ л хэвлэл мэдээлэл, олны хэл амнаас холуур байсан билээ. Харин тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 24-нд реппэр Drake-ийн төрсөн өдрийн үдэшлэгт уригдан очихдоо төрсөн өдрийн эзэнтэй халуун дотноор зургаа авахуулсан бөгөөд уг зургийг харсан хүн болгон л “Яаж?” хэмээн гайхаж байлаа. 

Мөн тухайн өдөр авахуулсан өөр нэгэн зургаа Инстаграм хуудсандаа нийтлэхдээ “Өмнө нь уйлдаг байсан. Харин одоо бол хөлсөө дуслуулдаг болсон” гэсэн тайлбар бичсэн байв.

3. ОСКАРЫН ДАРААХ ҮДЭШЛЭГ

Adele реппер Jay-Z болон түүний гэргий, дуучин Beyonce нарын зохион байгуулсан Оскарын дараах үдэшлэг дээр нэвтрүүлэгч Kinga Rusin-тай авахуулсан зурган дээрээ тэс өөр хүн шиг харагдаж байлаа.

4. ЗОРИЛГО НЬ ТУРАХ БИШ ЭРҮҮЛ БАЙХ

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар:

– “Гоё сайхан харагдахын тулд жингээ хасах бол нэг хэрэг. Харин эрүүл байхын төлөө хичээх нь өөр хэрэг шүү. Adele-ийн бие нэг хэсэгтээ л таагүй байсан. Тиймээс тэр хүүгийнхээ төлөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж бодсон байх. Жингээ хасах урт аяллынхаа явцад тэр хэрхэн эрүүл байх вэ гэдэг дээр л төвлөрч ирсэн. Мөн жингээ огцом хаясан нь газтай ундаа, түргэн хоолноос татгалзан эрүүл хооллож эхэлсэнтэй холбоотой. Одоо тэр өөртөө итгэлтэй, дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэж байна”

5. ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ БОЛОН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Мөн л баттай эх сурвалжийн хэлж буйгаар дуучин маань эрүүл хооллохын зэрэгцээ кроссфит болон пилатиз дасгал хийж байгаа гэнэ.

6. СИРТФУД ДЭГЛЭМ

Сиртфуд дэглэм нь Их Британид ихээхэн алдартай. Энэхүү дэглэмийн хүрээнд хөгшрөлт, эд эсийн үхжил зэргийг зохицуулж хөдөлгөөнд оруулдаг сиртуин хэмээх уургийг агуулсан хоол хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Бидний сайн мэдэхээр хар шоколад, улаан дарс, ногоон өнгийн хүнсний ногоо, жимсгэнэ зэрэг нь сиртуин агуулдаг байна.

Хамгийн гайхалтай нь тэр энэхүү дэглэмийг бариад ойролцоогоор 45 кг жин хассан гэнэ.

error: Content is protected !!