No menu items!
HomeУлс төр1000 давсан малтай УИХ-ын гишүүд

1000 давсан малтай УИХ-ын гишүүд

-

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд ил болгосон.

Энд бүртгэгдсэнээр УИХ-д 1000 давсан малтай гурван гишүүн байна. Тодруулбал,

  • Б.Бат-Эрдэнэ – 2,558
  • Ц.Анандбазар – 1,217
  • С.Бямбацогт – 1,018 толгой малтай байна. 

Б.Бат-Эрдэнэ гишүүний хөрөнгө орлогын хураангуй

Тэрбээр өөрийн орлого 39,3 сая, гэр бүлийн орлого 21,9 сая гэж мэдүүлжээ. 385,1 саяар үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай байгууламжтай. 145,8 сая төгрөгийн Nissan, X-Trail- 1,Nissan, Datsun- 1 машинтай. Адуу-407, Үхэр-51, Хонь-2100 буюу 441,1 сая төгрөгийн үнэлгээ бүхий мал, 10 саяын үнэлгээ бүхий 0.07га газартай аж. 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол хадгаламжиндаа 59,9 сая төгрөгтэй. Атар Чандгана ХХК, Атар Чандгана Сүү ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХК ХК-д хувьцаа эзэмшдэг.

Ц.Анандбазар гишүүний хөрөнгө орлогын хураангуй

Тэрбээр өөрийн орлого 353,6 сая, гэр бүлийн орлого 262,4 сая гэж мэдүүлжээ. 7,6 тэрбумаар үнэлэгдэх 2 нийтийн, нэг амины орон сууцтай, 953 саяын тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлжээ. Хурдан удмын адуу-20, Адуу-297, Үхэр-70, Хонь-620, Ямаа-210 буюу нийтдээ 1,5 тэрбум төгрөгийн мал, 800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламжиндаа 12,5 сая төгрөгтэй бөгөөд Сод Монгол Групп ХХК, МэргэВан ХХК, Алханатрейд ХХК, ШинэСоёмбо ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Сайншанд Рефайнери ХХК, ШТС ХХК, Бэрс-Дизайн ХХК, СодМонгол Газ ХХК, Эрдэнэт ОЙЛ ХХК хувьцаа эзэмшдэг.

С.Бямбацогт гишүүний хөрөнгө орлогын хураангуй

Тэрбээр өөрийн орлого 51,6 сая, гэр бүлийн орлого 1,2 тэрбум гэж мэдүүлжээ. 1,9 тэрбумаар үнэлэгдэх 4 нийтийн орон сууц, 1 үйлчилгээний зориулалттай байгууламж, 1 авто зогсоолтой. 21 адуу, 977 хонь, 200 саяар үнэлэгдэх газар, 249,8 саяын үнэт эдлэлтэй.

Эрдэнэс Таван толгой ХК, Агротехимпекс ХК, Силикат ХК, Зоос Гоёл ХК, Таван Толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК, Говь ХК, Агротехимпекс ХК, Хар тарвагатай ХК, Ремикон ХК, АПУ ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг юм байна.

Эдгээрийн дараа УИХ-ын гишүүн П.Анужин бичигдэж байна. Тэрбээр 940 толгой малтай аж.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд