No menu items!
HomeУлс төрХамгийн их хөрөнгөтэй УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

Хамгийн их хөрөнгөтэй УИХ-ын гишүүн Д.Өнөрболор

-

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцууллаа.

УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгө, орлоготой гишүүдийг онцолж байна. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хамгийн их хөрөнгөтэйд тооцогдож байна.

Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр өнгөрсөн онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 18.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай 5 барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг аж. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 1685 болон 2217м2 газраа 499 сая төгрөгийн үнэтэй гэж мэдүүлжээ. 

Д.Өнөрболор гишүүн 150 сая төгрөгийн үнэт эдлэл,  7.5 тэрбум төгрөгийн хадгаламж, бэлэн мөнгөтэй, 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (5 хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг аж. 

2020 онд хамгийн өндөр орлого олсон УИХ-ын гишүүд:

Л.Энх-Амгалан – 8.3 тэрбум төгрөг

Б.Дэлгэрсайхан -5.5 тэрбум төгрөг

Б.Чойжилсүрэн -5 тэрбум төгрөг

Ш.Адьшаа -4.5 тэрбум төгрөг

С.Амарсайхан -1.8 тэрбум

Н.Учрал – 961 сая төгрөг

А.Адъяасүрэн – 823 сая төгрөг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд