LOADING

Type to search

Амралтын өдрүүдэд ажиллах шинжилгээний цэгүүд

Share

Баяр наадмаар ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрчимжээд байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг гэр бүлийн 5-аас дээш насны нэг хүүхдээс шинжилгээний бичиг шаардах юм. Тиймээс амралтын хугацаанд ажиллах шинжилгээний цэгүүдийн хуваарийг танилцуулж байна.

 PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд аль ч аймгийн постон дээр заавал PCR шинжилгээний хариу шаардахгүй, түргэвчилсэн шинжилгээний хариу мөн адил хүчинтэй гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлсэн юм.

error: Content is protected !!