No menu items!
HomeЗөвлөгөөЧихэрлэг үнэр, шар айрагны үнэр шумуулыг маш их татдаг

Чихэрлэг үнэр, шар айрагны үнэр шумуулыг маш их татдаг

-

Шумуулнаас сэргийлэх лаа, хүж асаах болон витамин уух, шумуул дайжуулах бугуйвч, тос, цацлага гэх мэт олон аргууд байдаг. Гэхдээ эдгээр аргаас өөр энгийн аргууд ч бас нэлээдгүй бий. 

Витамин В1 нь шумуулнаас хамгаалдаг гэдгийг туршилтаар тогтоосон байдаг. Чихэрлэг зүйл, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэвэл биен дэх витамин В1-ийг туулгаж багасгадаг. Тиймээс эдгээрийг аль болох бага хэрэглэж, витамин В1-ээр баялаг хоол хүнс хэрэглээрэй. Үүнд: бор будаа, исгэгч, улаан буудайн соёо, загас зэрэг ордог.

Шумуулны хамгаалалт болгон цонх, хаалгандаа тор хийхдээ торны нүх 2мм-с ихгүйг сонго. Үгүй бол таны хамгаалалтаар шумуул түвэггүйхэн нэвтрэх болно.  

Боловсруулсан сахарыг хоол хүнсэндээ ихээр хэрэглэвэл арьснаас чихэрлэг үнэр үнэртэж, үүнийг даган шумуул хазах нь ихэсдэг байна. Иймээс энэ төрлийн сахарыг хэрэглэхгүй байх нь шумуулд хазуулахаас сэргийлэхэд тустай.

Амралт зугаалгаар явж буй хүмүүсийн хувьд шар айраг уух нь таатай ч шумуулнаас хол байя гэвэл татгалзах хэрэгтэй. Шар айрагны үнэр шумуулыг маш их татдаг гэнэ.

Элдэв төрлийн ургамал цэцгийн үнэртэй саван, шампунь, биеийн тос, үнэртэй уснаасаа зэрэг нь шумуулыг өөртөө татах болно. Тиймээс шумуултай газарлуу явах гэж байгаа бол эдгээр зүйлсийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Сармисны үнэр шумуулыг дайжуулах бас нэг арга гэнэ шүү. Иймээс сармис идэх, эсвэл хаа нэг газраа сармис зүүгээд үнэртүүлээд явбал шумуулаас айлтгүй. Гэхдээ хэтрүүлчихвэл шумуул битгий хэл хүн ч дайжина шүү.

Мөн судлаачдын хэлснээр шумуул цагаан өнгийн хувцаснаас дайждаг гэнэ. 

Шумуулнаас хамгаалах аргууд

1.Цонхныхоо ялаа шумуулны торны бүрэн бүтэн байдлыг шалгах. Энэ нь шумуултай тэмцэх эхний алхам юм. Шумуул 2 мл диаметрийн хэмжээтэй нүхээр төвөггүй орж чаддаг.

2. Хаалгандаа шумуулны хор цацах. Гэрт шумуул орох нэг боломж нь хаалга онгойж хаагдах мөч юм. Тиймээс урьдчилан хаалганы эргэн тойронд гелен цацлага цацах хэрэгтэй.

3. Гэртээ тогтсон ус байлгахгүй байх. Шумуул усанд дуртай шавьж. Угаалгын өрөө, тагт зэрэг ус тогтох боломжтой газруудыг шалган, тэр дор нь цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн та гэртээ цэцэг таридаг бол цэцгийн ваарны сууринд ус тогтсон эсэхийг шалгахаа мартуузай.

4.Арума тос ашиглах.  Шумуул хурц үнэрэт дургүй. Тиймээс өрөөндөө хүж зэрэг үнэртэнг уугиулахад илүүдэхгүй.

5. Шумуулны хамгаалалт ашиглах. Орныхоо эргэн тойронд шумуулны тор суурилуулах нь шумуулны довтолгоонд өртөлгүй тайван унтаж амрахад тусалдаг. Хамгаалалтын тороо сонгохдоо орны нүх 2мл-ээс доош байх хэрэгтэйг санах нь зүйтэй.

6. Шумууланд хазуулсан бол оролдохгүй байх. Шумууланд хазуулсан тохиолдолд 5 мл орчмын диаметрт улаан толбо үүсч, бага зэрэг хавдан, загатнаж эхэлдэг. Гэсэн ч та битгий оролдоорой. Ихэнх тохиолдолд хүмүүс загатнасан газраа маажин, хумсаараа хатгадаг. Энэ нь маш аюултай үйлдэл. Гар эсвэл хумсанд байгаа төрөл бүрийн нян халдвар үүсгэж, өөр төрлийн үрэвсэл үүсгэдэг.

7. Загатнааг намдаах. Хэрвээ шумууланд хазуулсан бол хазуулсан хэсгийг ариутган цэвэрлэж, мөсөөр жин тавибал загатнааг  тодорхой хэмжээгээр бууруулдаг. Мөн загатнааг намдаах цацлага болн түрхлэн хэрэглэж болох юм. Гэвч ийм цацлага 0-3 насны хүүхдэд аюултай тул гурваас дээш насныхан хэрэглэж болно. Нярай хүүхдэд найрлагандаа Aloe vera, Citronella  зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн агуулсан түрхлэгийг л ашиглах хэрэгтэй.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд