LOADING

Type to search

Ковидын түргэвчилсэн шинжилгээ авч буй эмнэлгүүд, үнийн мэдээлэл

Share

Баяр наадмын амралт эхэлж, хөдөө орон нутгийг зорих иргэд ихэссэн. Хөдөө орон нутагт зорчих вакцины бүрэн тундаа хамрагдаж амжаагүй иргэд PCR болон түргэвчилсэн шинжилгээ өгч зорчих юм. Тиймээс “Хөтөч” булангаараа түргэвчилсэн шинжилгээ авч буй эмнэлгүүд болон үнийн мэдээллийг хүргэж байна.

1. МӨНГӨН ГҮҮР эмнэлэг

Хариу  15-20 минутын дотор гарна

Түргэвчилсэн оношлуур үнэ: 35,000₮

 Шинжилгээ авах өдөр: Даваа-Ням

Цагийн хуваарь: 08:30-16:30

 Лавлах утас: 7708-0303

2. АЙ ТИ лаборатори

Хариу ГЭРЭГЭ системд 15-20 минутад бүртгэгдэж орно.

Онлайнаар цаг авах боломжтой.

Лавлах утас: 7505-3333

Үнэ: 30 мянган төгрөг

Хаяг:: 1-р эмнэлэгийн чанх урд улаан загалмайн нийгэмлэгийн хашаан доторх сорьц авах цэг.

 Хаяг: УБ хот, СХДүүрэг, 12-р хороо, 1-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Саппоро үйлчилгээний төвийн хойд талд

3. ИНТЕРМЕД эмнэлэг

Түргэвчилсэн буюу антиген тодорхойлох шинжилгээ нь хамар залгиурын арчдаснаас вирусийн гадаргуугын уургийг илрүүлэх шинжилгээ юм. Халдварын эрт үеийн илрүүлэгт тохиромжгүй бөгөөд харьцангуй мэдрэг чанар багатай арга юм. Хариу 2 цагийн дотор гарна.

Үнэ: 33,000

4. ГРАНДМЕД эмнэлэг

 Шинжилгээ авах цаг: Даваа-Ням гарагуудад 24 цаг ажиллана.

 Шинжилгээний төлбөр: 32,000₮

 Шинжилгээний хариу: 20-30 минутын дотор гарна.

Утас: Ажлын цагуудаар 8048-0466, 8048-0066 утсанд холбогдоно уу.

5. ГОЛД ЭЛИЗА эмнэлэг

Шинжилгээний хариуг 15-20 минутын дотор www.eruul.gerege.mn болон бүртгэлтэй утасны дугаарт мессежээр авах боломжтой.

Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шинжилгээ өгснөөс хойш 2 хоногийн дотор буюу 48 цагийн хугацаанд хүчинтэй.

Цагийн хуваарь: 24/7

Үнэ: 30 мянган төгрөг

Хаяг: Баянзүрх дүүрэг, 15-р хороолол /Сансар туслах замаар өгсөөд CU сүлжээ дэлгүүрын урдуур эргээд 200м/

Лавлах утаc: 9440-8668, 94351621

6. CLINICO эмнэлэг

Шинжилгээний хариу  15 минутын дараа гарах бөгөөд Гэрэгэ системд бүртгэгдэнэ.

Үнэ: 40 мянган төгрөг

Хаяг: Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн чанх урд, Амгалан төрөхийг хойно “Элэг” эмнэлэгийн байранд

error: Content is protected !!