LOADING

Type to search

С.Эрдэнэбат: Эмч нартай барьцаад байгаа хүн байхгүй шүү, Ч.Хүрэлбаатар даргаа

Share

Төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн ажилтнууд өнөөдөр дахин мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх Түр хорооны дарга, СЭМҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд “Шаардлагын хариуг хүлээж төв талбай дээр 11 дэх өдрөө суулт хийж байна. Бидний итгэлийг төрүүлэх маш олон мэдэгдлийг хийж байгаа. Мөн бидний шаардлагыг биелүүлээгүй хэрнээ биелүүлээд байгаа мэтээр худал мэдээллийг тарааж байна. Бид Ерөнхийлөгчид шаардлагаа удаа дараа өгсөн боловч хариу ирээгүй. Ерөнхийлөгчийг өнөөдрийн дотор бидэнтэй өөрийн биеэр уулзаж, шаардлагыг маань хүлээн авахыг хүсэж байна. 

Цалинг 20 хувиар нэмсэн гэх мэдээлэлд няцаалт хийе. Үндсэн цалингаас гадна үр дүнгийн урамшуулал олгодог байсныг цар тахлын үед өгөхгүй байгаа. Тэр урамшууллыг олгох болсноо цалинг 20 хувиар нэмж байгаа мэт худал мэдээллийг тарааж байна. Мөн цалинг гурав дахин нэмсэн гэх худал мэдээлэл гарлаа. Улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдын илүү цагийн цалинг гурав дахин нэмэгдүүлснээ үндсэн цалинг нэмэгдүүлсэн мэтээр худлаа мэдээлэл хийж байгаа. 

Харамсалтай нь ЭМЯ өчигдөр биднийг хуурсан. Яамны зүгээс “Цалинг нэмэгдүүлэх асуудлыг судалж байна” гээд хариу өгөлгүй тараад явцгаасан байна. Нэг нь ч утсаа аваагүй. Хууртсаар байгаад залхаж байна. Шөнө ээлжтэй хоносон эмч нар маань өглөө ирээд, өдөр ажилтай байсан нь оройдоо ирж сууж байна. Залуу хүмүүсийнхээ бухимдлыг бид хорьж торгоож дийлэхгүй боллоо. Бид залуучуудынхаа яриад байгаа тэмцлийн хурц хэлбэрт хүрчихгүйхэн шиг ар иргэдийнхээ энхийн манаа, амь үлдэх боломжийг хангаж, хамгаалж үлдэх гэж олон хоног тэмцэж байна.”

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эмч нартай барьцаад байгаа хүн байхгүй шүү, Ч.Хүрэлбаатар даргаа! Хэн ч эрүүл мэндийн салбарынхантай барьцаагүй. Тиймээс их хурал асуудлыг “бөөрөнхийлж”, тууз хайчлах гэж л төсөвт хандсан шүү.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд хориг тавих ёстой. Төсвийг дахин авч үзэх ёстой. УИХ-ын хаврын чуулганыг ээлжит бусаар дахин хуралдуулж энэ асуудлыг шийдэх ёстой” гэв.

error: Content is protected !!