LOADING

Type to search

Н.Номтойбаярын баг “RFC BAIKAL 2021” тэмцээнд V байрт шалгарчээ

Share

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ОХУ-д зохиогдсон Олон улсын бартаат замын авто спортын бартаат замын RFCBAIKAL2021 тэмцээнд амжилттай оролцож, тавдугаар байрт шалгарсан байна.

Nomt Engineering Team фейсбүүк хуудсаар дамжуулан уг баярт мэдээг хуваалцжээ.

Уг хуудсанд “ОХУ-д 2021.07.02-04-ний хооронд зохиогдсон RFCBAIKAL2021 тэмцээндээ Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж хурд хүч авхаалж самбаагаа сорин уралдсан TeamMongolia баг тамирчдаа халуун баяр хүргэе! Монголын бартаат замын авто спортын холбооны тамирчид болон Бид бүхний ард ажилсан МОF холбооны нийт гишүүдэд талархал дэвшүүлэе. Цар тахлын нөлөөгөөр ямар ч бэлтгэлгүйгээр Олон улсын уралдаанд оролцсон гэхэд чамгүй 5 байранд орсон амжилттай байлаа.Та бүхнийг минь алтан шар зам нь өлзийтэй байгээ” хэмээжээ.

Уг хуудсанд нийтлэгдсэн тэмцээний үеийн зургуудыг хүргэж байна.

Эрхүү хотод зохиогдсон уг тэмцээнд Монголын Бартаат замын авто спортын холбооны зургаан багийн 30 гаруй тамирчны тоонд Н.Номтойбаяр багтсан аж. Тэмцээн нь Эрхүү хотод долдугаар сарын 2-4-ны өдрүүдэд болсон байна. Тэмцээнд Ж.Гэрэлт-Од дасгалжуулагчтай, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяраар ахлуулсан “Team Mongolia” баг шагналт тавдугаар байрт шалгарчээ.

error: Content is protected !!