No menu items!
HomeБоловсролГерман хэлний мэдлэгээ сайжруулахад туслах юүтүб сувгууд

Герман хэлний мэдлэгээ сайжруулахад туслах юүтүб сувгууд

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Герман хэлний мэдлэгээ сайжруулахад туслах юүтүб сувгуудын мэдээллийг хүргэж байна. Анхан, дунд, ахисан түвшний гэж ангилсан байгаа тул өөрийн мэдлэгт тохирсон юүтүб сувгуудын хичээлийг үзэх боломжтой.

Хэрэв жишээ болгон оруулсан бичлэг танд харагдахгүй бол гарчиг тус бүр дээр дарж тухайн сувгийг үзээрэй.

Анхан шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой юүтүб сувгууд

Хэрэв та Герман хэл сурч эхэлж байгаа бол эдгээр юүтүб сувгуудын хичээлийг сонирхоод үзээрэй. Тэд сонирхолтой аргаар мэдлэг олгох болно.

GERMANPOD101

Герман хэлний дүрэм, дуудлага зэрэг олон чухал зүйлсийг энэ сувгаас мэдэх боломжтой. Бичлэгүүд нь шинэлэг бөгөөд дэлгэцэн дээр гаргах тустай текстүүдийг дагаж унших боломжтой байдаг.

LEARN GERMAN WITH HERR ANTRIM

Херр Антрим бол арав гаруй жилийн турш ахлах сургуулийн герман хэлний багш хийж буй залуу юм. Тэрээр англи хэл дээр хичээлүүдээ тайлбарладаг бөгөөд танд яг л танхимд суугаад хичээл заалгаж байгаа мэт сэтгэгдэл төрөх болно. Юүтүб дээрх анхан шатны хичээлүүдийг нь үнэгүй үзэж болох ч өөрөө хүсвэл түвшин ахисан түвшний хичээлүүдийг төлбөртэй сайтаас нь авах боломжтой байдаг.

BLITZTAG1

Энэ нь таны сонсох чадварыг сайжруулахад туслах юүтүб суваг юм. Хөтлөгч өөрөө камерт гарч тайлбар өгөхгүй ч үгсийн санг нэмэгдүүлэх шүлэг болон бусад агуулгыг герман хэл дээр уншиж өгдөг.  

Дунд шатны мэдлэгтэй хүмүүст тохиромжтой юүтүб сувгууд

Герман хэлний дунд түвшний мэдлэгтэй бол дараах юүтүб сувгуудаас нэмэлт мэдээлэл авах боломжтой.

DEUTSCH MIT MARIJA

Энэ сувгийг Мария хэмээх бүсгүй хөтөлдөг. Түүний хичээлүүд англи хэл дээр явагддаг бөгөөд дунд түвшний оюутнуудад хамгийн тохиромжтой байдаг. Мөн та түүний вэбсайтаас илүү олон мэдээллийг авч, сургалтад хамрагдах боломжтой.

LEARN GERMAN FAST

Энэхүү сувгийг Билал Усман хэмээх эмэгтэй хөтөлдөг бөгөөд харилцан яриа, үгсийн сангийн мэдлэг олгох  бичлэг хийдэг. Мөн үгийн дуудлагаа зөв сурахад тусална.

Ахисан түвшний хүмүүст тохиромжтой юүтүб сувгууд

Та герман хэлний ахисан түвшинтэй бол өөрийн мэдлэгийг бататгах үүднээс дараах сувгуудийг сонирхоорой.

LEARN GERMAN WITH THE DW

“Deutsche Welle” бол олон улсад алдартай өргөн нэвтрүүлгийн компани юм. Юүтүб суваг дахь видеонууд нь анхан шатны мэдлэгтэй гэхээс илүү ахисан түвшинд мэдээлэл авах чадвартай хүмүүст тохиромжтой байдаг.

THE GOETHE-INSTITUT

Гёте-Институт нь дэлхий дахинаа үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын соёлын байгууллага билээ. Түүний юүтүб сувагт нийтлэгддэг контентууд нь дээрхтэй ижил ахисан түвшни хүмүүст тохиромжтой байдаг.

TEDX TALKS

TEDX-ийн бичлэгүүдийг хүмүүс ихэвчлэн англи хэл дээр үздэг. Харин та герман хэл сурч байгаа бол тус хэл дээрээ үзэх боломжтой.

Эх сурвалж: alllanguageresources

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд