No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЭ.Амарсанаа: Хавдрын хожуу үед бага аарцаг орчим өвдөх шинж илэрнэ

Э.Амарсанаа: Хавдрын хожуу үед бага аарцаг орчим өвдөх шинж илэрнэ

-

Хавдар судлалын үндэсний төвийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Э.Амарсанаатай ярилцлаа.

Умайн хүзүүний өвчлөл юунаас болж үүсч байна вэ?

-Элэгний хавдар В, С вирусын шалтгаантай, элэгний хатуурал нь хавдар болдог гэдэгтэй адилхан умайн хүзүүний хавдрын үүсэх шалтгаан нь бусад эрхтэнийг бодвол шалтгаан нь тодорхой эрхтэн.

Шалтгааныг нь олоод тогтоочихоор тухайн хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлд орохгүй байх боломжтой. Ерөнхийдөө умайн хүзүү гэдэг эрхтэн харьцангуй ил байрлалтай. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн эмч нарийн үзлэг хийж гаднаас нь нүдээрээ, дурангаар хараад өөрчлөлттэй байвал тэндээс нь шинжилгээ авч оношлох боломжтой.

Судлаачдын судалгаанаас харахад умайн хүзүүний хавдраар ямар хүмүүс өвчлөөд байна гэхээр бэлгийн харьцаанд бага насандаа орох, олон хавьтагчтай байх, архи, тамхины замбараагүй хэрэглээ, биеийн дархлаа сулрах нь эрсдэлт хүчин зүйлд ордог.

Ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Эрт үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Иймд тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж эрт илрүүлэх боломжтой. Хожуу үед үтрээнээс цус гарах, бага аарцаг орчим өвдөх зэрэг шинж илэрнэ.

Мөн бэлгийн харьцааны үед өвдөх, цус гардаг. Хавдар судлалын үндэсний төвд ирж үзүүлсэн хүмүүсийн 83 хувь нь оношлогдсон. Эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Эсийн шинжилгээ хэвийн гарсан ч жилд нэг удаа үзүүлснээр хавдраас урьд­чилан сэргийлэх б­оломжтой. Нэг удаа өгчихөөд гурван жилийн дараа дахин өгөхөд өөрчлөлт гарч болно.

-Тэгвэл эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэгдэх боломжтой гэж ойлгож болох нь ээ?

-Умайн хүзүүний хавдрыг ярихаас өмнө урьдал эмгэг гэж байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүл байснаа гэнэт тодорхой хугацааны дараа хавдар болдоггүй. Тэр эмгэгүүд нь тодорхой зааг, хязгаартай байдаг. Тэгэхээр урьдал эмгэгийг дамжиж байж хавдарт шилждэг учраас тухайн эмэгтэй хавдар болохоос өмнө эмнэлэгт хандаж шинжилгээ өгөөд оношлуулчихвал эмчилгээний үр дүн өндөр.

Ер нь бэлгийн харьцаанд орсон эмэгтэй жилд нэг удаа эсийн шинжилгээ өгч байх ёстой. Энэ шинжилгээгээр умайн хүзүүнээс арчдас авч үрэвсэл, шархлаа болон эсийн гаж өөрчлөлтүүдийг тодорхойлдог.

Эсийн шинжилгээг өрх, дүүргийн эмнэлгүүд хийж байгаа. Шинжилгээ өөрчлөлттэй гарвал манайд хандаж зөвлөгөө авдаг. Аливаа хавдрыг хавдар болохоос нь өмнөх үед нь илрүүлж, оношлох нь тухайн хүний эдийн засаг, бие эрхтэн, ар гэрт нь дарамтын хувьд эерэг үр дүнтэй байх юм. Мөн эрт илрүүлэх шинжилгээнд идэвхтэй хамрагдвал өвчлөлийг бууруулахад хувь нэмрээ оруулж хавдрыг эрт илрүүлж төгс эмчлэх боломжтой.

-Өнөөдөр танай тасгаар хэдэн насныхан үйлчлүүлж байна?

-Төрөх насны бүх эмэгтэй байна. Умайн хүзүүний хавдартай бүх хүн манай тасагт хэвтэж эмчлүүлдэггүй. Мэс засал хийх боломжтой, эрт үеийн хавдартай хүмүүс хэвтэн эмчлүүлдэг. Мөн хорт хавдрын хэмжээнээс хамаарч хавдрынхаа үе шатыг тодорхойлдог. Хавдар нэг мм-ийн зайтай өөрчлөгддөг.

Энэ юунд хэрэгтэй юм гэвэл эмэгтэй хүний умай, умайн хүзүү буюу нөхөн үржихүйн эрхтэнг хадгалж үлдэх үү, үлдээхгүй юү гэдгийг шийддэг. Харин харьцангуй хожуу үедээ орсон хүмүүс туяа, хими, хөнгөвчлөх тасагт эмчилгээ хийлгэнэ. Манай тасгийн хувьд жилд 2-3 шинэ мэс заслын оношлогоо, эмчилгээний аргыг нэвтрүүлж ирсэн.

Өнгөрсөн онд умайн хүзүүний эмгэгтэй, хортой болон хоргүй хавдрын мэс заслыг нээлттэй хийдэг байсан бол дараа нь дурангийн аргад шилжсэн. Дурангийн мэс засал хийлгэсэн өвчтөн 1-2 хоноод эмнэлгээс гарч ажлаа хийх боломжтой.

Мөн мэс заслын дараа өвчин намдаах эм уух, өвчин зовиур, наалданги үүсэх болов уу гэж бодох шаардлагагүй. Энэ мэс заслыг хийхэд нарийн мэргэшсэн эмч нарын багийг шаарддаг. Дээрээс нь нэг удаагийн багаж, хэрэгсэл нь өндөр өртөгтэй.

Хамгийн гол нь хавдар эрт үедээ байх ёстой. Хэрэв тийм биш бол мэс засал хийгээд дахих учраас онцгой шалгуурууд байдаг. Өөрөөр хэлбэл, хавдрыг нь аваад тухайн эрхтэнийг нь үлдээх чиг хандлага руу хийж байна.

-Хоргүй хавдрыг яаж авдаг вэ?

-Хоргүй хавдар гэхээр бидний сайн мэдэх уйланхайнууд, умайн хүзүүн дэх булчингийн гаралтай хоргүй хавдрууд. Үүнийг түрүүний хэлсэн шиг нээлттэй болон дурангийн мэс засал хийж байгаа.

Манайх жил ирэх тутам дурангийн мэс заслын тоо өсч байна. Өмнө нь найман хувь байсан бол өнгөрсөн онд нийт мэс заслын 12 хувь нь дурангийн мэс засал байсан. Энэ нь өвчтөндөө аюулгүй, үр дүнтэй арга юм. Манай тасгаас жилд 1-2 эмч гадаадын өндөр хөг­жилтэй оронд урт бо­лон богино хугацааны сур­галтад хамрагдаж байна.

-Багаж, тоног төхөө­рөмжийн хувьд хангалттай байж чадаж байна уу?

-Манай тасаг багаж, тоног төхөөрөмж, боловсон хүчний хувьд хангалттай. Мэдээж ямар ч сайхан тоног төхөөрөмж байгаад ажиллуулах боловсон хүчин байхгүй бол үр дүнгүй шүү дээ. Бид боловсон хүчнээ байнга сургадаг.

Р.Оюун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд