No menu items!
HomeХоол, шим тэжээл6 сартайгаас хүүхэддээ хийж өгөх нэмэлт хоолны жорууд

6 сартайгаас хүүхэддээ хийж өгөх нэмэлт хоолны жорууд

-

Нэмэгдэл хоолыг гэрийн нөхцөлд бэлтгэх арга

Тараг

Орц: Хөөрүүлсэн сүү шаазан аягаар 1

Хөрөнгө (тараг) хоолны халбагаар 1

Ургамлын тос   хоолны халбагаар 1

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Гарц:    200 гр  Тэжээллэг чанар: уураг 5.6 гр, тослог 16.3 гр,    нүүрс ус 13.1 гр,   Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 градус (хуруу дүрэхэд халуун бүлээн) хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж, жигдэртэл нь сайн хутгаж өгнө. (Бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө)

Хүүхдийн будааны агшаамал

Орц: Хүүхдийн будаа хоолны халбагаар 1

Сүү   шаазан аяганы 2/3

Ус   шаазан аяганы 1/2

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос  цайны халбагаар 1

Гарц:    200 гр Тэжээллэг чанар: уураг 6.7 гр, тослог 9.5 гр,    нүүрс ус 30.7 гр,   Илчлэг 235.2 ккал

Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэд болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Тэжээллэг зутан

Орц: Шар сүү  шаазан аягаар 2/3

Ээдэм    хоолны халбагаар 1

Хүүхдийн будаа хоолны халбагаар 1

Төмсний гурил цайны халбагаар 1/3

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос  цайны халбагаар 1

Гарц:    200 гр Тэжээллэг чанар: уураг 5.7 гр, тослог 10.7 гр,    нүүрс ус 26.9 гр,   Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутанг бэлтгэхдээ сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааг цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /Шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна/. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Ээдэмтэй сүүн зутан

Орц: Сүү   шаазан аяганы 2/3

Ус   шаазан аяганы 1/2

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос  хоолны халбагаар 1

Гурил   цайны халбагаар 1

Ээдэм   хоолны халбагаар 1

Гарц:    200 гр Тэжээллэг чанар: уураг 8.7 гр, тослог 15.8 гр,    нүүрс ус 16.6 гр,   Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Сүүтэй төмсний зутан

Орц: Сүү   шаазан аягаар 1 бүтэн 1/4

Төмс   дунд зэргийн 2 ширхэг төмс

Цөцгийн тос эсвэл ургамлын тос  хоолны халбагаар 1   цайны халбагаар 1

Өндөг   ¼ ш

Гурил   цайны халбагаар 1

Гарц:    400 мл Тэжээллэг чанар: уураг 15.8 гр, тослог 24.2 гр,    нүүрс ус 65.3 гр,   Илчлэг 542.2 ккал

Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж, өндөг (өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна), давс, цөцгийн тос эсвэл ургамлын тосыг нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Цагаан будааны зутан

Орц: Цагаан будаа  хоолны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл ургамлын тос  хоолны халбагаар 1   цайны халбагаар 1

Гурил   цайны халбагаар 1

Сүү   шаазан аягаар 1

Ус   шаазан аяганы 1/2

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Давс   бага зэргийн /чимх/

Гарц:    400  мл Тэжээллэг чанар: уураг 18.2 гр, тослог 22.8 гр,    нүүрс ус 77.5 гр,   Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Ногооны зутан

Орц: Лууван  дунд зэргийн 1/8

Төмс   дунд зэргийн 1/2

Манжин  дээрхи луувангийн хиртэй

Улаан лооль  дунд зэргийн 1/2

Яс буюу махын шөл  шаазан аягаар 1

Ургамлын тос  хоолны халбагаар 1

Цөцгий  хоолны халбагаар 2

Гурил   цайны халбагаар 1      

Гарц:    250 гр Тэжээллэг чанар: уураг 2.3 гр, тослог 14.3 гр,    нүүрс ус 9.7 гр,   Илчлэг 176.6 ккал

Бэлтгэх арга: Ногоогоо (улаан лоолиос бусад) сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгий нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Махны шөлийг бэлтгэх

Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1-ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана. Чанах явцад шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.

Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэсэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна. Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага тараг хийхээр тооцно. Тарагны оронд 10%-ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дунджаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.

Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Орц: Талхны хатаамж хатаасан талх 5 хэрчим

Цөцгий  цайны халбагаар 1

Ээдэм эсвэл шинэ бяслаг  20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг     ээдүүлэн ээдмийг авна)

Элсэн чихэр  цайны халбагаар 1

Буцалсан халуун ус шаазан аяганы 2/3

Гарц:    200 мл Тэжээллэг чанар: уураг 5.9 гр, тослог 10.4 гр,    нүүрс ус 28.6 гр,   Илчлэг 230.8 ккал

Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий, ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно. Талхны хатаамжийг бэлтгэхдээ: талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшэнд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд